Эдүгээ Сири улсад гарсан мөргөлдөөнийг олон улсын оролцоогүйгээр зохицуулах аргагүй гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров үзэж байна. Тэрээр Гаагад үг хэлэхдээ ерөнхийлөгч Асадыг огцоруулахыг шаардаж байгаа орнууд эрх баригчидтай ямар ч яриа хэлцээ хийхгүй байхад Сирийн сөрөг хүчнийг итгүүлэхээр багагүй хүчин чармайлт гаргасан гэв. Сирид үндэсний яриа хэлэлцээ хийхийг үнэхээр эрмэлзэж байгаа бол  хэлэлцээг эхлүүлэх нь зайлшгүй чухал гэж дэлхийн хамтын нийгэмлэг дэх Асадыг эсэргүүцэгчид сөрөг хүчинд хэлэх ёстой. Хожим «ливийн загвар» гэгчийг давтах ажиллагааг зөвтгөхийн тулд Сири улсын эргэн тойронд илчлэх баримтуудыг цуглуулан  нөөцлөж байна гэж Сергей Лавров хэллээ. Москва Арабын орнуудын холбооны ажиглагчдын үйл ажиллагааг Сирид үргэлжлүүлэхийн төлөө байгааг тэрээр тэмдэглэв.

Өнөө үед Сирид арабын орнуудын ажилагчдын хийх ажиллагаа сирийн мөргөлдөөнийг зохицуулах оновчтой арга барилын нэг болно. Тэд урьд Сирид хийсэн ажлынхаа үр дүнгээр засгийн газраас энгийн оршин суугчдад түвэг бэрхшээл учруулж байгаа төдийгүй сирийн засгийн газартай байлдан дайтаж буй  зэвсэгт этгээдууд  тус улс ийн байдалд орсоныг бас хариуцах ёстой.Зарим хучин Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг санаархсаныг засгийн газрын зөвшөөрлөөр ажилласан ажиглагчдын ажлыг зогсоох шийдвэр ба мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахаас татгалзахад тухирч буй санал  нотлон харуулж байна гэж Лавров тэмдэглэв. Орон нутгийн эрх баригчид болон сөрөг хүчин  хүч хэрэглэх ажиллагааг зогсоохоор тохиролцсон цагт л гадаадын энхийг сахиулагчдыг Сирид оруулж болно гэж ОХУ-ын ГХ-ийн сайд дахин мэдэгдлээ. Сергей Лавров «Сирийн анд нөхөдийн бүлэг» байгуулах саналыг хөндөн ярихдаа  энэ нь сирийн мөргөлдөөнд татагдан оролцож буй хоёр талын нэгийг дэмжих гэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн оролдлого мөн гэлээ.