Европын иргэд мегакорпорацуудын эрх ашгийн үүднээс өөрсдийн эрх, чөлөөгөөр хохирох ёсгүй гэж итгэл дүүрэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британи, Герман, Голланд, Польш, Болгар, Австри, Финлянд, Франц, Словак, Эстон, Латв, Литвагийн хэдэн зуун хотын иргэд тэсгэм хүйтнээр гудамжинд гарч жагсав. Олон улсын хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэх шинэ гэрээ буюу АСТА тэдний дургүйцэлийг хүргэжээ /Anti–Counterfeiting Trade Agreement/. Уг баримт бичгийг 2006 оноос бэлтгэж байв. АНУ, Япон болон ЕХ хаалттай дэглэмд гэрээг боловсруулж, нэгдүгээр сарын сүүлээр Токио болон Вашингтоны дараа Еврокомисс нь ЕХ-ны 22 орны  төлөөлөгчидтэй гэрээг байгуулжээ. Одоо уг гэрээнд гарын үсэг зурсан орнуудын парламент  АСТА-г батлах ёстой юм. Гэтэл эрх баригчид  ард түмний эсэргүүцэлтэй тулгарлаа.

АСТА нь нилээд том хэмжээний торгууль болон зохиогчийн эрхийг зөрчсөн тохиодолд хорих ял ноогдуулдаг юм. Энэхүү баримт бичиг нь зах зээлийн зөрчлүчдийг илрүүл үүрэгтэй юм. Түүнчлэн, гэрээ нь зөвхөн оюун санааны үүдэлтэй бараа бүтээгдэхүүнд хамралтай төдийгүй, бусад бүх патенттай бараа байх юм. Ийм заалтууд нь иргэдийн талаас сэрэмжлэл төрүүлсэн төдийгүй, харин одоо тэдний эрх ашгийг хөндөж байна. Тэр ч бүү хэл гаалийн ажилтанууд хил дээр хууль бус хуулбарын болон хууль бусаар худалдаж авсан барааг үзэх эрх авч байна, гэхдээ хуурамч барааны.

АСТА-гийн гэрээг саяхан дэлхийн нийтээрээ эсрэг тэмцэж байсан  америкийн SOPA болон PIPA-гийн “бага дүү” гэж нэрлэжээ. Тэд бүгдээрээ эрхээ хамгаалуулах эрхтэйгээс гадна, Интернет орон зайн хатуу оролцоо болон хүний эрхийг зөрчиж байгааг бас тооцон үзжээ. Гэтэл хэрэглэгчид хуулийн дагуу аливаа хязгаарлалтуудыг ийм хурцаар хүлээж авч байна. Гол асуудал бол, хүмүүс мэдээллийг үнэ цэнтэй хувийн өмч гэж хүлээж авахгүй байна. Мэдээллийг барьж үл болох бөгөөд түүнийг зөвхөн хөнгөхөн хуулбарлаж болох боловч түүнийг бэлдэх зардалууд нь нилээд их юм. Тиймээс салбарыг болон нийгмийг хөгжүүлэх үүднээс бүхэлдээ мэдээллийг зохицуулах хандлага болон мэдээлэл тээгчийн байршил чухал юм. Ихэнхи шинжээчид ийм хандлагатай санал нийлдэггүй юм. Тусгай мэдээллийг ашиглахын тулд боломжуудыг хязгаарлах оролдлого хийх нь эхнээсээ муу санал гэж шинжээч Андрей Михалюк ярьж байна. Чухамдаа бид одоо морины лоббитой тулгарч байна, 20-р зууны эхэн үед морин заводын эзэд автомашиныг эсэргүүцэн, хориглож байсан ажээ. Жинхэнэ утгаараа бизнес өөрөө хуучирч байна.

Тэгээд тэднийг хуулбарлахаас хамгаалах нь одоогийн байдлаар хэрэгжигдэхээр оролдож байгаа нь хэрэв тодорхой үйлчилгээний төлбөр хийх бөгөөд цаашид илээр түүнийг хуулбарлах аргагүй болох нь хоцорсон биш, харин бодит болох боломжгүй гэдгийг харуулж  байна. Хамгийн зөв шийдвэр бол эздийн эрх болон энэ эрхийг авахыг хүсч байгаа хүний эрхийн хоорондох харилцааг, эргэн харах явдал юм. Үүнээс үзэхэд АСТА-г нэвтрүүлэх нь тийм ч амаргүй бололтой. Нийгмийн эсэргүүцэлүүд нь гэрээг үндэсний парламентаар дамжуулан одоогийн байдлаар хүлээн авахад SOPA гийн нэгэн адил цэмбэн дор байлгах болно. Ташрамд хэлэхэд, эсэргүүцэгчдийн ихэнхи нь зохиогчдын эрхийг хамгаалахын ухаантай хамгааллын эсрэг байгаа юм биш. Гэхдээ ийм төрлийн баримт бичгийг нээлттэй хэлэлцүүлэх нь ашиг олохын төлөөнөөс иргэдийн эрхийг хөсөрдүүлэхгүй байхыг шаардаж байгаа юм.