Иран улс олон улсын зууч “зургаагийн” /НҮБ-ын АЗ-ийн таван орон болон Герман/ гэрээ хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг зөвшөөрч байна. Энэ тухай Тегеранд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Сайед Жалиль болон БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний туслах Ма Жаосюй нарын оролцсон иран-хятадын зөвлөлдөх уулзалтын үр дүнд зарлав. Энэ бол Ираны саяхны  ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кэтрин Эштоны яриа хэлэлцээрийн ширээний ард суух саналын анхны хариу үйлдэл юм. Өмнө нь Тегеран түүнд “зургаагийн” зохицуулагчийнх нь хувьд ийм асуудлаар хандаж байсан юм. Гэтэл Өрнөдийнхөн түүнийг босгоноос нь няцаасан юм. Энэ удаа Ма Жаосюийн зуучлах үйл ажиллагаа амжилттай боллоо. Нөгөөтэйгүүр, Өрнөдийнхөн Ирантай урьдчилсан болзолтой яриа хэлэлцээрийг явуулахын тулд болзол тавих ородлого хийж магадгүй юм. Чухамдаа Хятад улсын идэвхитэй дипломат үйл ажиллагааны дүнд  энэ асуудал урагштай болох болоод байна.

Ираны цөмийн тулгамдсан асуудлыг Бээжин хамгийн чухал болон Тегерантай зөвлөлдөх цорын ганц сэдэв гэж нэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Оросын ШУА-ийн Олон улсын эдийн засаг, харилцааны дээд сургуулийн Олон улсын аюулгүй  байдлын төвийн шинжээч Владимир Сотников, хятадын дипломат бас нэг өөр эелдэг үүрэг гүйцэтгэж байсан нь хэрвээ Иранд мөргөлдөөн болоход Хятад улс өөрийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар хэлэлцсэн болов уу гэж таамаглаж байна. Ойрын хэдэн саруудад Ираныг тойрсон асуудал хурцадна ингэж би бодохгүй байна. Гэхдээ хятадууд урьдаас цаашид юу болохов гэж тооцож байна. Газрын зураг дээр тэдний сонирхолууд, юуны өмнө эдийн засгийн, гэхдээ АНУ-ын эсрэг зогсох дэлхий дахины сөргөлдөөнийг тооцсон улс-төрийнх ч бас байна. Хятад улс байдлыг цаашид яахав гэдгийг тооцоолж байна. Яагаад гэвэл хэрэв бүс нутагт эмх замбараагүй байдал үүсвэл түүний алдагдал маш их байх болно.

Энэ үед болзошгүй хохирол Хятадын Ливид алдаснаас нэг дахин болон Судан, Өмнөд Суданы мөргөлдөөнөөс одоо ч гэсэн алдагдал хүлээсээр байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулалтын 40 тэрбум доллар, хэдэн арван дампуурсан компаниуд болон нефть нийлүүлэлттйэ холбоотой тодорхой бус байдлууд юм. Хятадын Ираны алдагдал нь цаашид илүү их өвчтэй байх болно. АНУ болон Израиль нь юуны түрүүнд Ираны эрчим хүчний болон дэд бүтцийн объектуудаар цохилт өгнө гэж анхааруулсан юм. Тэгээд ч хятадын нийт нефтийн экспортын дөнгөж 11 орчим хувийг ираны нефть эзэлдэг юм. Нөгөөтэйгүүр, АНУ байлдааны ажиллагаа явуулбал Ираны тогтворгүй байдлын бүсэд Киргиз, Тажикистан, мэдээж хэрэг, Түркмень ч орж магадгүй юм. Энэ бол Төв Азид Ирантай нийтлэг хилтэй ганц улс. Тиймээс тийшээ ираны сөргөлдөөнөөс зугтааж  дүрвэсгэд гүйлдэх нь  мэдээж хэрэг  юм.

Улс бүрд Хятад оролцоо сүрхий байна. Тэдгээрийн ихэнхи нь Казахстаныг оруулан, түүний Иран руу гаргах экспортын дамжих бааз болж байна. Бээжин сүүлийн саруудад эдгээр орнуудад өөрийн төлөөлөгчдийг томилон, хэрэв Ираныг тойрсон мөргөлдөөн гарвал тэдгээр орнуудын байр суурийг тодруулахаар ирүүлжээ. Гэвч тэд юуч тодруулж чадаагүй л байна. Ираны асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэж болзошгүй байдал нь Төв Азийн Хятадын сонирхолыг сүрхий өдөөгөөд байгаа юм. Одоо Бээжин өөрийн бодлогыг заавал Тегеран руу эргэн харж байж явуулна. Харин Ма Жаосюй нь Тегеранаас сонсохыг хүсч ирсэн зүйлээ сонсоо болов уу? Яагаа бол? Энэ тухай таамаглаж л болох юм даа.