Улаан-Үдийн түүхийн музей өнөөдөр дурлалт хосуудад музейн байранд цай ууж, хайр сэтгэлийн тухай кино үзэж, бүжиглэх ер бусын  болзоот хөтөлбөрийг санал болгожээ. Ингэж музейд  2-р сарын 14-ний гэгээн Валентины өдрийг тэмдэглэх юм. Үдэш non-stop  дэглэмээр дурлалын тухай богино хэмжээний кино үзэх болон дурлалт хосууд романтик милонг буюу аргентины тангогийн төрлийг бүжиглэх юм. Энд зочдод цагаан гаатай цай, жигнэмэгээр дайлах юм. Романтик уур амьсгалыг амьд хөгжимөөр дэмжинэ. Зураачид ирж нөхөрсөг шог зураг зурах ажээ. Зохион байгуулагчид дурсгалын тэмдэглэл үлдээх “Дурлалт хосуудын номыг” аялуулна.