Орос улс болон Өрнөд АОЛ-ийн НҮБ-тай хамт энхийг эрхэмлэгчдийг Сири рүү илгээх уриалгыг дэмжлээ. Москва оросын цэргийнхнийг оролцохыг үгүйсгэхгүй гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Энхийг эрхэмлэгчид өрнөдийн орнуудын цэргүүдээс бүрдэх ёсгүй гэж Их британий ГХЯ-ны тэргүүн Уильям Хейг мэдэгджээ. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэлдээ, Орос улс болон АОЛ-д сиричүүдийг дэмжих болон цус асгаруулалтыг зогсоох нийтлэг эрмэлзэл бий гэв. Үүний тулд Москва Сирийн олон улсын шинэ төлөөлөлийн эрх зүйг тодруулахыг найдаж байна: "Энэхүү санаачилгыг бид судлаж байна. АОЛ-ийн манай нөхдүүд бидэнд тайлбар өгөх байх гэж найдаж байна. Энэхүү ажиллагааг явуулахын тулд хүлээж авах талын зөвшөөрөл шаардагдана. Энхийг эрхэмлэгчийн буюу НҮБ-ын хэлээрэнх тайвныг дэмжих үйл ажиллагаа нь галыг зогсоох тухай хэлэлцээр байгаа тохиолдолд ажиллах ёстой юм. Даваа гаригт НҮБ-ын ЕА чуулган дээр оросын элч Виталий Чуркин Москва ойрын өдрүүдэд АОЛ-тэй нарийвчлан хэлэлцэхэд бэлэн байна гэдгийг илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр, ОХУ-ын Африк судлалын хүрээлэнгийн дэд захирал Леонид Фитуни үзэхдээ, энхийг эрхэмлэх үйлсийн үндэс нь мөргөлдөөнт талуудад ив ижил хандах ёстой" гэж үзэж байна.

Хамгийн гол нь энхийг эрхэмлэгчдэд байгаа мандатдаа ч байгаа юм биш, харин тэдний хийх дүгнэлтийг дэлхийн хамтын нийгэмлэг ямар утгаар, хэрхэн яаж хүлээж авах бол гэдэгт байгаа юм. АОЛ-ийн өмнөх элч төлөөлөгчдийн нэг жишээ байсан. Энэ байгууллагын дүгнэлтүүд  бол арабын болон Өрнөдийн орнуудын илүү консерватив хүрээнийхний Сирийн процессыг муутгахыг өөгшүүлэх санаатай төдийлөн нийцдэггүй юм. Үүний дүнд элчийн үйл ажиллагаа зогссон юм. Тэрээр сануулахдаа, Сирийн цэнхэр малгайтнуудын үйл ажиллагааны болзлуудын нэг бол тэнд энх тайван орших ёстой юм. Нөгөөтэйгүүр, тус улсын засгийн газрын эсрэг ямарч удирдлагагүй, ямарч хяналтгүй зэвсэглэсэн бүлэглэлүүд байлдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, галыг зогсоох тухай ярих хүн үгүй гэсэн үг. Дамаскийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхэнтэй сөргөлдөөнийг түүний эгнээнд “Аль-Каида”-гийн алан хядагчид байлдаж буй нь улам хурцатгаж байна. Түүний удирдагч Айман аз-Завахири саяхан мусульманчуудыг ерөнхийлөгч Башар Асадын эсрэг дэглэмийг дэмжихийг уриалсан аж.

ОХУ-ын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн  шинжээч Борис Долговын бодлыг сонсоё. Сирийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхний эгнээнд исламын радикал алан хядагчид байгаагийн дотор бүр “Аль-Каида”-гийнхан байна. Одоо энэ нь тодорхой болоод байна. Тэд засгийн эрхэнд ирвэл маш аюултай. Бүс нутагт тогтворгүй байдалд хүргэх болно. Өрнөдийн орнуудын сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаа нь маш алдаатай юм. Энэ бол өмнө нь Афганистанд бургиулсан нөгөө л газраа өрнөдийнхний гишгэж байгаа тармуур шүү дээ. “Аль-Каидын” толгойлогчийн мэдэгдэл АОЛ-ийн энхийг хэмлэх хүчний шинэ санаачилгатай нэгэн зэрэг баасан гаригт Алеппо хотод гарсан дэлбэрэлтийн дараа гарлаа. Сирид хоёрт орох томоохон хотын хүн ам Башар Асадыг дэмжиж байна. Шинжээчдийн тэмдэглэснээр, гэмт хэргийг хийсэн байдал нь “Аль-Каидатай” адилхан байгаа ажээ.