Хятад улсын томоохон интернет-дэлгүүрийн сайт дээр “Янукович – наш президент 2010” бичигтэй хүүхдийн даашинзын үнэ хямдарсан худалдаа эхэлжээ. Тэдгээр хувцсыг хоёр жилийн өмнө Украины ерөнхийлөгч Виктор Януковичийн сонгуулийн сурталчилгаанаар түүний талынханд тарааж байжээ. Ийм ер бусын материалыг сонгох болсон нь түүний хямд үнэнээс болон бат бэх чанараас болжээ. Хятадын худалдааны компаниуд энэ бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч, охидын даашинз оёжээ. Одоо ийм хувцаснд хямдрал зарлаад байгаа, нэг даашинз нь хагас долларын үнэтэй байна. Интернет-дэлгүүр хямдрал маягаар барааг үнэгүй хүргэж өгч байна.