Египтэд шинэ парламентын сонгуулийн сүүлийн шат өндөрлөж байна. 2-р сарын 14, 15-ны өдрүүдэд тус улсын парламентын дээд танхим – Зөвлөлдөх зөвлөлд санал хураалт явагдана. Хуулийн дагуу дээд танхимд 270 хүн орох ёстой бөгөөд тэдний гурваны хоёрыг шууд санал хураалтаар, бусдыг нь ерөнхийлөгч томилдог юм. Зөвлөлдөх зөвлөл 6 жилийн хугацаатай бөгөөд нийт депутатуудын тал хувийг гурван жил тутамд дотоод санал хураалт явуулж шинэчилдэг байна. Зөвлөлдөх зөвлөлийн санал хураалт нь намын нэрсийн жагсаалт болон нэг мандаттай тойргуудаар ордог юм. Нэгдүгээр шатны сонгуулийн дүнгээр сонгуульд исламын “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөн 70 гаруй хувийн санал авсан юм. Одоогийн байдлаар тус улсад Зэвсэгт хүчний дээд зөвлөл засгийн эрхийг барьж байна. Тус улсад ерөнхийлөгчийн сонгуулийг  6-р сард явуулахаар төлөвлөж байна. Тиймээс дээд танхимын хуралдаан нь зун хүртэл ерөнхийлөгчийн томилох ёстой депутатгүй, багасгасан бүрэлдэхүүнтэй явагдах болно.