Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын хороонд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, уран бүтээлийн харилцааг бэхжүүлэх, айлчлан тоглолт хийх зорилготой хамтын ажиллагааны Гэрээ байгуулав. Гэрээний үр дүнгүүдийн хэрэгжилтийн нэг жишээ, Жузеппе Вердийн “Риголетто” дуурийг Улаан-Үдийн Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.  Гол дүрд Монгол улсын дуурь бүжгийн  эрдмийн театрын гоцлол дуучин, Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Энхбатын Амартүвшин дуулах юм. Удирдаач – уран сайхны удирдагч болон ерөнхий удирдаач, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн Ж. Бүрэнбэх.