НҮБ-ын АЗ-ийн өмнө батлагдсан тогтоолууд дээр нэмж Ираны эсрэг шинэ тогтоолыг Орос улс дэмжихгүй. Энэ тухай өнөөдөр Израильд ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов мэдэгдэв. Түүний ярьснаар, Өрнөдийнхний талаас явуулж байгаа Ираны эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ нь ираны цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэх боломжоос холдуулж байна. Түүний үзэж байгаагаар, ираны асуудлаар зургаан талт /АЗ-ийн таван орон болон Герман/ хэлэлцээрийг сэргээх болон ираны цөмийн хөтөлбөрийг улс-төр дипломатын замаар шийдвэрлэхэд хүрэх ёстой ажээ. Орос улс яриа хэлэлцээрийн үеэр Иранаас өөрийн үүргээ биелүүлэхийг шаардаж, “зургааг” Тегераныг эдгээр үүргүүдээ биелүүлэх явцад хоригуудыг аажмаар цуцалж байх баталгаа өгөхийн төлөө байр суурьтай байна. “Бидний үзэж байгаагаар, ираны мухардсан асуудалд цорын ганц энэ байгаа бөгөөд манай дипломат бүх хүчин чармайлт үүнд чиглэгдэж байна” гэж Гатилов ИТАР-ТАСС агентлагт мэдэгдэв.