ЕХ-ны гадаад бодлогын Дээд төлөөлөгч Кэтрин Эштон нэг жил үргэлжилж байгаа ираны сөрөг хүчний төлөөлөгч Мехди Каруби, Мир Хуссейн Муссави болон түүний эхнэр Захра Рахнавард нарыг гэрийн хорионоос сууллахыг шаардав. Эштон ираны эрх баригчдаас тэд нэрт эрх чөлөө олгохыг шаардаж байна гэж даваа гаригт Брюссельд тараасан ЕХ-ны төлөөлөгчийн мэдэгдэлд дурьджээ.  Жилийн өмнө  ираны сөрөг хүчний эдгээр төлөөлөгчид ямар нэгэн хуулийн ажиллагаа явуулалгүй гэрийн хорионд хоригдох болсон энэ байдал нь Иран улс бүх иргэдийн эрхийг хүндэтгэх олон улсын үндсэн үүргүүдээ зөрчиж байна гэж баримт бичигт тэмдэглэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг нэг бус удаа  уриалга гаргаад байхад тэдэнтэй уулзахыг хязгаарлаж, тэр ч бүү хэл гэр бүлийн гишүүдтэй нь уулзуулахгүй байна гэж Эштон мэдэгдэлдээ дурьджээ.