АНУ болон БНАСАУ-ын албан ёсны төлөөлөгчид 2-р сарын 23-нд Солонгосын хойгийн талаархи яриа хэлэлцээрийг сэргээх асуудлаар  Бээжинд уулзалдана. Энэ тухай Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Бээжинд  болох уулзалт нь 2011 онд Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын эхэлсэн Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэх зургаанталт яриа хэлэлцээрийн гурав дахь шатны уулзалт юм.Өнгөрсөн жилийн эцсээр төлөвлөгдөж байсан ээлжит яриа хэлэлцээр нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирын таалал төгсснөөс хойшлогдсон юм.