Орос улсын төлөөлөгчид Сирид энхийг эрхэмлэх хүчний ажиллагаанд орж болох юм  гэж ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов мэдэгдэв. “Эхо Москвы” радиостанцад өгсөн ярилцлагадаа, үүний тулд  нилээд хэдэн  болзолууд биелэгдэх ёстой гэжээ. Нэгдүгээрт, НҮБ-ын журмын зарчмууд биелэгдэж байх ёстой. Хоёрдугаарт, оросын энхийг эрхэмлэгч хүчнийхэн ажиллагаанд оролцож болох талаар    Дамасктай тохиролцох. Одоогийн байдлаар Москва  өөрийн түншүүдтэйгээ сирийн асуудлаар зөвлөгөө хийж байна гэж тэр тэмдэглэв. Орос улсын гол зорилго бол  Дамаскад хямралаас гархад нь туслах юм гэж Богданов цохон тэмдэглэв. Ням гаригт АОЛ-ийн ГХЯ-ны тэргүүн нар НҮБ-ын АЗ-д Сирид ажиглагчдын оронд олон улсын энхийг эрхэмлэх хүчнийхнийг оруулах саналтай хандсан юм. Энхийг эрхэмлэх хүчний бүрэлдэхүүнд НҮБ болон арабын орнуудын хүчнийхэн орж болох юм гэж телевизийн “Аль-Жазира” суваг мэдээллээ. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров даваа гаригт Москвад хийсэн мэдэгдэлдээ, Орос улс арабын орнуудын талаас Сирид НҮБ болон АОЛ-ийн энхийг эрхэмлэх хүчнийхний тухай тайлбар өгөх хэрэгтэй буйг хүсчээ.