БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпингийн АНУ-д хийх хэлэлцээрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөний асуудал тодорхойлох болно. Тэрээр 2-р сарын 14-нд Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах болж байна. Мөн Си Зиньпинтэй өнгөрсөн жилийн зун Бээжинд уулзсан дэд ерөнхийлөгч Байдентай хэлэлцээр хийх юм байна.

Си Зиньпин нь хятадын одоогийн удирдагч Ху Зиньтаогийн залгамжлагч, түүний төрийн болон намын өндөр албан тушаалыг эзлэх хүн учраас ажиглагчид онцгой анхаарал хандуулж байна. 2012 оны намар тэрээр Ху Зиньтаогийн оронд ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2013 оны хавар БНХАУ-ын дарга тус тус болох юм. Хятадын удирдлага дахь ээлжит өөрчлөлт болсны дараа Бээжин, Вашингтоны харилцааг зохицуулах үүднээс нь авч үзэх юм бол энэ хэлэлцээр маш чухал юм. Айлчлал болохын өмнөх өдрүүдэд сэтгүүлчид болон улс төр судлаачид хятад, америкийн харилцааны асуудлаар түүний хийж байсан мэдэгдлүүдийг микроскопоор харах нь холгүй байлаа.

Си Зиньпин 27 жилийн өмнө Айова мужид зочилсан 5 хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчдийг тэргүүлж байсан байна. Тэгэхэд хятадын ирээдүйн удирдагч  Хэбэй мужийн Чжендин гацааны намын хорооны том биш нарийн бичгийн дарга байжээ. Харин хятадад хэд хэдэн удаа шинэчлэл явагдсан бөгөөд тэр дундаа удирдагчдын шинэ үеийг бэлтгэх асуудлыг ч хөндсөн байна. Далайн чандад нисэн очиж, Айова мужийн аж ахуйтай танилцаж, бейсболын тэмцээн үзэж явсан нь Си Зиньпины хувьд зүгээр нэг гацаанаас цааших дэлхийг өөртөө нээх аялал байгаагүй нь одоо л тодорхой болж байна.

Одоо “зөөлөн хүч” гэж нэрлээд байгаагийн хичээл сургууль нь болж байжээ. Худлаа инээсэн, англиар муугүй ярьдаг Си Зиньпин 1985 онд америкийн ярилцагчдаа ангайлагсан гэнэ. Тус улсын гадаад бодлого цаг үеэ болтол “цагы нь болтол өөрийнхөө боломжийг нуу, хэзээ ч урагшаа битгий зүтгэ” гэсэн Дэн Сяопинийн тодорхойлолтоор явна гэдгийг хятадын шинэчлэгчид сайн ойлгож байсан юм.

Эдийн засгийн хүчин чадлаа бэхжүүлсэн Хятад улс одоо дуу хоолойгоо чангаруулах боллоо. Ялангуяа энэ байдал америк, хятадын харилцаанд илүү мэдрэгдэх боллоо. Си Зиньпинийн айлчлал нь найрсаг байдалд болохгүй, учир нь хоёр гүрний өрсөлдөөн сүүлийн үед маш их хурцдаад байгаа гэж ОУ-ын Дипломатын академийн ректор Евгений Бажанов үзэж байна.

«АНД-н бүс нутагт америкийн тэргүүлэх явдлыг зогсоох талаар Хятад улс их зүйл хийж байна. Мөн Африк, Ойрхи Дорнодод энэ байдал бас мэдрэгдэж эхэллээ. Мэдээж хэрэг энэ нь америкчуудын дургүйг хүргэж байгаа, тийм учраас эдийн засаг, улс төр, цэргийн салбарт америчууд Хятадыг тогтоон барихыг хичээж байна. Сүүлийн үед АНУ АНД дахь өөрийн цэргийн оролцоогоо нэмэгдүүлхийн тулд арга хэмжээ авч байна. Япон, Зүүн өмнөд азийн улсууд, Австрали зэрэг улсуудад цэргийн хамтын ажиллагааны янз бүрийн хувилбаруудыг АНУ санал болгож Хятадын эсрэг хөөрөгдөж байна»  гэж Евгений Бажанов хэллээ.

Айлчлалынхаа өмнө Си Зиньпин “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа Хятад болон Ази тивийн зарим улсууд АНД-н бүс дэх америкийн цэргийн оролцоог нэмэгдүүлэхийн эсрэг байна гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна тэрээр хятад, америкийн харилцааны “өвчинтэй цэгүүдэд” анхаарал хандуулсан байна. Худалдаа эдийн засгийн салбарын санал зөрөлдөөнтэй асуудлыг тэр хөнджээ.

Хятадын үндэсний валют юанийн ханшийг нэмэгдүүлэхийг АНУ байнга шаардсаар ирсэн. АНУ хятадад гаргадаг өндөр технологийн экспортын бараанд тавьсан хязгаарлалтаа аль болохоор хурдан багасгаж, АНУ-д хөрнгө оруулах хятадын компаниудад талбар гаргаж өгнө гэдэгт найдаж байна гэж Си Зиньпин хэлсэн байна.

Саяхнаас Гарвардын их сургуульд сурч эхэлсэн охинтойгоо Си Зиньпин уулзах эсэх нь одоохондоо тодорхой биш байна. БНХАУ-ын даргын орлогч залуу насныхаа маршрутаар явж Айова мужид зочлино гэдэг нь тодорхой болсон байна. Тэгэхдээ ярианы сэдэв нь 27 жилийн өмнөхөөс тэс ондоо байх бололтой. Энэ удаагийн яриа хятадын тосгоныг хөл дээр нь босгохын тулд Айова мужийн фермерүүдийн туршлагыг судлах тухай биш хөл дээрээ босч, эрчимтэй хөгжиж байгаа Хятад улс америкийн эдийн засгийг аврахын тулд юу санал болгох тухай ярих бололтой.