Орос-Азийн их сургуулийг Барнаулд үндэслэн байгуулна. Гадаадын оюутнууд ч энд бас сурах юм. Алтай хязгаарын засаг дарга Александр Карлины саналыг ОХУ-ын ГХЯ дэмжив. Шинэ их сургууль Москва дахь Оросын улс түмний найрамдлын их сургуультай төстэй байх болно. Их сургууль боловсролын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх түүний дотор евразийн орон зайд интеграцийн үйл явцыг гүнзгийрүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Оросын ГХЯ-ны Дипломат академи шинэ их сургуулийн түнш болж, түүнтэй зохих хэлэлцээр байгуулж, Сибирь, Алс Дорнодын бүс нутгуудад академийн төлөөлөгчийн статустай болгоход бэлэн байна. Алтай хязгаарын газар зүй, геополитикийн байрлал болон ойрын хөрш Казахстан, Монгол, Хятад, Кыргызстан, Тажикистан, Афганистан улсуудтай  тогтоосон хүмүүнлэгийн хэлхээ холбоо их сургуулийг Барнаулд үндэслэн байгуулах тулгуур угтвар нөхцөл болж мэднэ.