Москва дахь Улсын дорнодын ард түмнүүдийн урлагийн музей 35 танхимтай. Энэ өдрүүдэд зургаан танхимд нь билгийн улирлын шинэ жилийн бэлгэ тэмдэг- луу ноёрхож байна. Луу бол 12 бэлгэ тэмдгийн үнэн хэрэг дээр байдаггүй ганц бэлэгдэл юм.

 Гэвч  лууг Алс Дорнод, Зуун-өмнөд Азийн олон орны оршин суугчид олон мянган жилийн турш  бодит амьтан хэмээн үзэж ирснийг үзэсгэлэнд очих үеэрээ мэдэрсэн. Түүний дүр төрх хүн төрснөөс нас бартал ёс суртахууны эрхэм дээд зүйл болдог байв. Луугаас  хур бороо гүйж, дайсныг ялснаа түүнтэй холбон үзэж ирсэн.

Луу эзэн хааны бэлгэ тэмдэг болжээ. Түүнийг эртний харш ордны дээвэр дээр болон орчин цагийн зоосонд цутган дүрслэж байна. Вьетнамд луу  улс үндэстний уг язгуур болсон. Тус улсын саяхан 1000 жилийн ойгоо тэмдэглэсэн нийслэл болон дэлхийн хамгийн гоё булан түүнчлэн өмнөд хэсэгт нь орших томоохон мөрөн Луу нэртэй байна.

Луугийн 200 гаруй дүрслэлийг москвагийн музейн үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Эдгээр нь хятадын Гуансюя эзэн хаан ба хатан хаан Цысийн  ёслолын тансаг хувцасны торгон хатгамал луу, ардын гар урчуудын мод,чулуу сийлэн хийсэн ба танан шигтгэмэл луу билээ.

Үзэсгэлэн сонирхол их татаж байна. Янз бүрийн насны  мэргэжилтэй хүмүүс  ба сурагчид ангиараа ирж сонирхон үзэж байна. Тэд Орос ба Европоос өөрөөр дүрслэсэн лууг сонирхож байгаа бололтой. Нэг талаас Орос,Европт, нөгөө талаас Дорнодод  луу хүмүүс, хүмүүс луугийн хоорондын харилцаа өөр өөр байна гэж Үзэсгэлэнг гаргаж буй музейн ажилтан Альбина Легостаева тэмдэглэн хэлээд

 «Дорнодод луу догшин боловч шудрага зарлигч юм. Тэр улс үндэстнийг сахин хамгаалж,хүмүүсийг сайн сайхан зол жаргалтай амьдралтай болгож буй  мэргэн цэцэн зарлигч юм. Харин өрнөдэд луу бол хор хөнөөл, түрэмгийллийн бэлэгдэл болсон. Луу хот тосгонд халдан довтолж, гоё бүсгүйг хулгайлж, мал хөнөөж байна. Өрнөдэд луу дармал эрдэнийг сахиж байдаг. Лууд алт хэрэггүй боловч хүмүүсийг ойртуулахгүй байна. Тэгснээрээ сайн сайхан амьдралд саад болсон хэмээн үздэг» гэв.

Өрнөд, дорнодын луу өөр бас нэг ялгаатай. Дорнодод луу ганц толгойтой. Харин Европ ба Орост гурваас арван хоёр хүртэл толгойтой байж болно. Өрнөдэд лууг хар өнгөөр заавал далавчтай зурж дурслэдэг. Дорнодын лууг устай, өрнөдийнхнийг галтай холбон үздэг.

 Өрнөдийн ба Дорнодын оршин суугчид ямар учраас лууд өөр өөрөөр хандан,янз янзаар дүрслэж байна вэ?

«Энэ нь шашин шүтлэг өөр өөр байгаатай холбоотой.Дээд хүчин сайн сайхны бэлэгдэл болох ёстой гэж дорнодын хүмүүс угаасаа үзэж байсан. 2000 жилийн тэртээ өрнөдөд дэлгэрч эхлэсэн  христийн шашин хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэх  зорилго тавигдсан. Лууг христийн шашинд харш зүйл хэмээн үзжээ. Зөвхөн Европ түүний дотор Орос улсад сайн сайхан бүхнийг заналт дайсан хэмээн үзсэн  луугаас хамгаалагчийн дур өргөн дэлгэрсэн» гэж Альбина Легостаева хэллээ.

Дашрамд хэлэхэд, луутай тэмцэгчийг оросын өнөөгийн 1 копейкэд дүрслэжээ. Энэ нь лууг жадлаж буй морьт баатар билээ. Луу хүний дайсан биш анд, нөхөр болж  мэдэхийг 3-р сарын 11 хүртэл Москва дахь Дорнодын ард түмнүүдийн урлагийн музейд ажиллах үзэсгэлэнг сонирхож үзсэн оросын оршин суугчид ухамсарлах бололтой.   

Гэрэл зураг