Ираны цөмийн асуудлыг зохицуулахад цэргийн арга барил огт хэрэглэхгүй байхыг Орос улс уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Сайд Арабын нэгдсэн Эмирт улсын ГХЯ-ны тэргүүн шейх Абдалла бен Заид Нахайянтай хийсэн уулзалтынхаа үр дүнгээр хийлгэсэн хэвлэлийн шуурхай хурал дээр үг хэлэхдээ Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны байдал Орос улсыг түгшүүлж байгааг тэмдэглэв. Түүний хэлснээр бол Орос Персийн булангийн бүс нутгийн байдлыг энх амгалан, тогтвортой аюулгүй болгохыг сонирхож байна. Орос улсаас энэ талаар тодорхой саналуудаа Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүдэд саяхан явуулсан юм.