НҮБ ба Арабын орнуудын холбооноос хамтран Сирид явуулах энхийг сахиулах ажиллагааны талаар арабын орнуудаас Орост тайлбар олговол зохино гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Энхийг сахиулах ажиллагаа явуулахын өмнө хүлээж авах тал өөрөөр хэлвэл Сири улсын зөвшөөрөл шаардагдана гэж сайд Москвад хэвлэлийн шуурхай хурал дээр тэмдэглэжээ. 2-рт энхийг сахуилагчдыг Сири улс руу  явуулахын өмнө «гал зогсоох мэт асуудлаар тохиролцох хэрэгтэй» гэж Оросын ГХ-ийн сайд онцлов. Лавровын хэлснээр бол  Сирид дэглэмийн хүчинтэй тэмцэлдэн сөргөлдөж буй зэвсэгт бүлгүүд хэнд ч захирагдахгүй байна. Тэдгээрийн ажиллагаанд хэн ч хяналт тавихгүй байна». Ойрын үед оросын тал арабын орнуудтай харилцаж Сирийн асуудлаар Арабын орнуудын холбооноос дэвшүүлсэн санаачилгад агуулагдсан эрх зүй, практикын боломжийг  тодруулна гэдэгт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн найдаж байна.