Боловсролд хөрөнгө оруулах нь ойрын арван жилд Оросын төсвийн гол урьтлал болно гэж ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путин ээлжит хөтөлбөрийн өгүүллэгдээ мэдэгджээ. Өнөөдөр «Комсомольская правда» сонинд нийтлүүлсэн өгүүллээ нийгмийн бодлогын асуудалд зориулсан байна.

 Орос бол нийгмийн төр улс гэж Владимир Путин өгүүллэгийнхээ эхэнд тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдэд улс орны төсвийн бүх зардлын тэн хагас  нь нийгмийн хүрээнд ногдож байгаа гэдгийг тэр   нотлон дурдсан байна. «Тиймээ. Гэвч энэ нь хангалттай биш гэж Улс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин хэлээд

«Нийгмийн төр улс цогцлон байгуулсан гэхэд амархан.Гэвч энэ нь нарийн түвэгтэй ойлголт юм. Тиймээ улсаас тэтгэвэр ба төсвийн хүрээний ажилтнуудын цалинг үргэлж нэмэгдүүлж нийгмийн тусгай системийг байгуулсан. Үүний хамт нийгмийн давхрагууд эрс тэс ялгаатай болсон» гэв.

 Владимир Путин үүнийг ойлгож, ололт амжилтыг цаашид ахиулах бодолтой байна. Түүний зорилго шударга нийгэм бүтээн байгуулахад оршино.Путин үүнтэй холбогдуулан хөнгөлөлттэй төлбөр, тэтгэврийг цаашид нэмэгдүүлэх амлалт өгчээ. Гэвч тэтгэвэрт гарах насны хэмжээг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна. Хүүхэдтэй гэр бүлд тусламж цаашид үзүүлсээр байх болно.

2 дахь хүүхэд төрсөн үед улсаас  13000 доллар олгох арга хэмжээ зохих үр дүнд хүрсэн. Одоо ерөнхий сайдаас төрөлтийг урамшуулах замаар бас нэг алхам хийхийг санал болгожээ. 3 дахь ба дараачийн хүүхэд төрвөл гэр бүл сар дутам бараг 7000 мянган рубль буюу 230 доллар авна. Өөрөөр хэлвэл хүүхэд гурван нас хүртэл улсаас амьжиргааны баталгаажих доод түвшин хангах юм.

Гэвч гэр бүлд үзүүлэх санхүүгийн дэмжлэг хүн ам зүйн бодлогыг хэрэгжүүлэхэд хангалттай биш байна. Хүүхэд бүр цэцэрлэгт баталгаатай орно. Хүн бүр ерөнхий боловсролын ба ТМС түүнчлэн их дээд сургуульд чанартай боловсрол эзэмших адил тэгш боломжтой байна.

Путины хэлснээр бол боловсролын хүрээнд хөрөнгө оруулах нь ойрын арван жилд төсвийн нэн тэргүүний зорилт байх болно. Сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэндийн хүрээнд явуулсан шинэтгэл хүсүүштэй үр дүнд хүрсэнгүй. Төсвийн мэргэжилтэй ажилтнуудын хөдөлмөрийн доод хэмжээний  хөлс үүний шалтгаан болсон гэж ерүнхий сайд үзэж байна.

 Мөн ажилчны нийгмийн байр суурь чухал гэж Владимир Путин бичжээ. Орост ажилчин ангийг сэргээх нь зайлшгүй чухал. 2020 он гэхэд  тэд мэргэшилтэй ажилтнуудын гуравны нэгээс багагүй болж, 10 саяд хурэх ёстой гэж тэрээр үзэж байна. Путин энэ удаагийн сонгуулийн кампанит ажиллагаандаа хүнд сурталд биш илүү найдвартай ангид тулгуурлаж байна гэж улс төр судлаач Дмитрий Данилин тайлбарлан хэлээд

«Ажилчин анги бол тотгтвортой байдал, эдийн засгийн үр бүтээлтэй хөгжлийн баталгаа мөн. Ажилчны мэргэжилүүд одоо улам чухал ач холбогдолтой болж байна. Ажилчин анги ер нь дунд анги өргөжиж бэхжих тусам төр улс ба түүний үндэс суурь улам  бэхжинэ» гэв.

 Энэ нь Владимир Путины сонгуулийн өмнө нийтлүүлсэн 5 дахь өгүүлэл юм. Бух өгүүллэгий нь сэдвүүд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчийн сонгуулийн өмнөх хөтөлбөрт багтах юм.