БНАСАУ-ын өндөр тушаалын түшмэдүүд Пэктусан ариун уулан дээр баяр ёслолын байдалд  тус улсын удирдагч Ким Чен Ынд үнэнч байхаа тангараглалаа. Өнөөдөр энэ тухай Хойд Солонгос улсын телевиз мэдээлсэн байна. Ингэснээрээ БНАСАУ-ын өндөр тушаалын түшмэдүүд Ким Чен Ыныг дэмжиж байгаа гэдгээ бас дахин харууллаа. Ирээдүйд хойд соолонгосын удирдагчийн аюулгүй байдлыг хангана гэдгээ БНАСАУ-ын армийн жанжин штабын дарга амаллаа. Бээжинд суугаа Хойд Солонгос улсын ЭСЯ-ны дэргэд үл мэдэгдэх этгээдэд Ким Чен Ын алагдсан тухай мэдээ бямба гаригийн шөнө хятадын “Вейбо” микро блогт гарсан билээ. Энэ цуу яриаг хэнч батлаагүй юм. 2011 оны 12-р сарын 17-нд түүний эцэг Ким Чен Ир зүрхний шигдээс өвчний улмаас нас барсны дараа Ким Чен Ын тус улсын шинэ тэргүүнээр сонгогдсон юм.