Сансарт анхлан мөр гаргагчдын хүсэл удахгүй биелэгдэнэ.Сибирийн Красноярск хотын эрдэмтэд хүний амьдрах нөхцлийг тусдаа оршин хангах системийг бүтээхэд дөхөв. Ийм тусдаа орших биологийн системгүйгээр сансрын цаашдын эзэмшлийг бодож болохгүй хийгээд тэдгээрийг сансрын өөр биетэд хүн оршин суух баазыг байгуулахад хэрэглэнэ. Энэ нь цаг үеэ олсон асуудал билээ. Ийм бааз Саран дээр удахгүй 2020 онд бий болно.

Мөн систем хүнийг амьсгаалах агаар болон  үйл ажиллагааны нь бүтээгдэхүүнийг ахин боловсруулж  ус, хүнсний бүтээгдэхүүнээр хангах юм. Гаднаас зөвхөн  гэрэл, цахилгаан эрчим хүчээр хангана. Сансар луу явуулах цогцолбор авсаархан байх ёстой. Сансрын эрин эхлэсэн үед ЗХУ, АНУ хоёр тусдаа орших биологийн системийг нэгэн зэрэг бүтээж эхлэсэн хийгээд үүнтэй холбоотой ажлыг маш нууцласан юм. Сансар эзмших хүрээний өрсөлдөөн ийм үйл ажиллагааг ташуурдав. Эдгээр хоёр улс 1960-д онд Сар, Ангараг гариг дээр орших баазууд болон үүнд шаардагдах зөөгч пуужингуудыг зохион бүтээж эхлэсэн.

Хүчил төрөгч үүсгэж, маш хурдан үржих хлорелла хэмээх ганц эст замаг ийм системийн зайлшүй нэг хэсэг болжээ. Хлореллаг идэж болохгүй боловч  сансрын нисэгчийн амьсгалах цэвэр агаарыг шийдвэрлэхэд туслаж байна. Түүнээс гадна газрын хөрсний нян,  бүх хаягдал болон хлореллын биомассыг өвс ургамал, ногоо, жимс ургуулах бордоо болгон хувиргах тодорхой төрлийн хорхой шаардагдана.Оросын Красноярскын БИОС цогцолборт ийм туршилт хийж байна.

Одоо эндхийн мэргэжилтнүүд чанарын үсрэлт хийхэд дөхсөн гэж Сибирийн биофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн Андрей Дегерменжи «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Бид нэг-хоёр жилийн дараа 100 хувиар тусгаарлсан системийг байгуулах бодолтой байна. Урьд өмнө 60-70 хувиар тусгаарлуулсан билээ.Энэ системийг Сар, Ангараг гариг дээр байгуулах баазуудад хэрэглэнэ. Сар,Ангараг гаригт  ус байгаа боловч хүн түүнийг хэрэглэхийг хориглох бололтой» гэв.

     АНУ адилхан зорилготой тесле «Биосфера-2» хэмээн нэрлэжээ. Энэ нь бараг 1,5 га бүхий  жижиг амьтан, шувуу ба цөөрөм, элсэн цөлтэй шилэн хүлэмж билээ. Энд 1996 он хүртэл хийсэн туршилтад найман хүн оролцов. Оросын авсаархан цогцолбор  түүнээс чухал ялгаатай гэж Андрей Дегерменжи цааш нь хэлээд «Америкийн «Биосфера-2» төслийг гаднаас удирдаж байсан хийгээд хүмүүс хүүхэд шиг анхаарал халамжаар хүрээлэгдэж идэвхи санаачилгүй байв. Энэ нь систем бүрэн тусдаа ажиллах бидний төсөөлөлд нийцэхгүй байна» гэв.

 Одоо Красноярск хотын эрдэмтдийн ажил нууц байхаа болив. Нийтлэлийн ачаар  гадаадын мэргэжилтнүүд БИОС цогцолборыг илүү их сонирхож байна. Андрей Дегрменжийн хэлснээр бол  Хятад улс лабораторийг бүтнээр нь  худалдан авч нутагтаа нүүлгэн шилжүүлэх санал тавьсан. Европын сансрын агентлаг  бүрэн тусгаарлсан нөхцөлд бичил организм хэрхэн өөрчлөгдөхийг харуулах туршилт энэ лабораторид хийхээр мөнгө гуйвуулаад байна. Олон улсын сансрын станцынхан судалгааны үр дүнг тэсч ядан хүлээж байна. Багийн гишүүд нь нян ба хөгцийн мөөгөнцөртэй тэмцэж залхсан байна.

Дэлхийн эрдэм шинжилгээний хэд хэдэн хүрээлэн  ус, органик бодис эргэх  тусдаа орших системийг байгуулахыг оролдож байгаа боловч, одоогоор үр дүнд хүрээгүй. Оросын БИОС цогцолборт ийм системийг бусдаас түрүүн бүтээх боломж байгаа.

БИОС биологийн бүрэн тусгаарлагдсан системийг байгуулснаас  хойш ч судалгаа үргэлжлэнэ. Осолын дэглэм гэгчийг боловсруулах хэрэгтэй. Сарны баазад бодит нөхцөлд гарч болзошгүй  осолыг дууриалган үүсгэж туршилт  хийж байна. Осолын уршгийг арилгах талаар маш олон хувилбарыг санал болгосон учир туршилт олон жил үргэлжлэх бололтой. Үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Цогцолбор Сар луу жолоодлогот нийслэг хийж эхлэх уед бурэн бэлэн байх ёстой гэж биофизикч тэмдэглэв.