БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин Азийн бүс нутагт цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлэх төлөвлөгөөнд нь АНУ-ын анхаарлыг Вашингтонд айлчлахынхаа өмнө  хандуулав.Хятадын энэ удирдагч удахгүй БНХАУ-ын дарга болно хэмээн үзэж байна. Тэрээр АНУ-д хандан эдийн засгийн өсөлтийг урьтлал болгохыг уриаллаа. Гадаадын түншүүд юанийн ханштай холбогдуулан тодорхой шаардлага тавьж байгаа асуудлыг Бээжин авч үзнэ гэж Си Зиньпин амлав. БНХАУ-ын дэд дарга «Вашингтон пост» сонинд ярилцлага өгөхдөө Номхон далайд Хятадад ч АНУ-д ч хангалттай хэмжээний зай байгааг мэдэгдэв. Үүний хамт Ази  Номхон далайн бүс нутгийн орнууд «эдийн засгийн цэцэглэлтийг» баримжаалах ёстойг тэрээр тэмдэглэжээ. «Хүмүүс энх амгалан тогтвортой хөгжихийг хичээж байгаа нөхцөлд цэргийн хөтөлбөрт зориуд анхаарал тавьж, цэргийн сүр хүчээ зузаатгаж, цэргийн холбоотнуудынхаа байр суурийг  бэхжүүлэх нь бүс нутгийн олонхи улсын ашиг сонирхолд нийцэхгүй байна гэж Си Зиньпин хэллээ. Цэргийн стратегийнхээ хүрээнд АНДБН-т байр сууриа бэхжүүлнэ гэж үүний өмнө АНУ мэдэгдсэн билээ. 2013 онд БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн эрх мэдлийн хугацаа дууссаны дараа Си Зиньпин БНХАУ-ын дарга болно гэж ажиглагчид үзэж байна.Тэрээр өнөөдөр АНУ-д айлчилж эхлэнэ. Си Зиньпин маргааш АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзана. Тэрээр Пентагонд очиж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны хүрээнд итгэлцлийг бэхжүүлэх асуудлдаар хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Си Зиньпин айлчлалынхаа явцад Айова муж улс ба Лос-Анжелест хүрэлцэн очих юм.