Өнөөдөр бид  «Орос улсад тавтай морилно уу?” булангийн хуудсанд оросын нийслэлийн зүрх-Москвагийн Кремлийн тухай танилцуулах болно.

Эрт дээр үед  Орос улсад хот хамгаалалтын зориулалттай  буудлагын хэрэм, цамхагийг Кремль гэж нэрлэдэг байжээ. Эрт цагт Оросд  ийм маягийн цайзтай сууринг л хот гэж нэрлэдэг байсан юм. Москвагийн Кремлийг хамгаалалт сайтай байлгахын тулд  Москва, Неглинка   хоёр голын  огтолцооны   буруу гурвалжин дээр уг барилгыг    байгуулжээ.  

Кремлийн нутаг дэвсгэр дээр түүх-соёлын олон дурсгалын газрууд байдаг юм. Энэ нь аргагүй юм.  Суурин газрын анхны хүмүүс хүрэл зэвсгий  үед буюу  манай эринээс хоёр мянган жилийн өмнө амьдарч байжээ. Кремль нь 1147 онд өнөөгийн төрхөөрөө баригдаж, Москватай хамт хөгжиж байлаа.   

Москвагийн Кремль нь өнөөдрийг хүртэл хадгалдаж ирсэн   Европ тивийн  хамгийн  том цайз юм. Хэдэн тоо баримт дурдъя:Кремлийн ханын нийт урт 2235 метр, өндөр- 19 метр, өргөн нь  6 метр ажээ. Ханыг дагасан 20 цамхаг байдаг.  Кремлийн гурвалжингийн булан дахь  гурван цамхаг  нь дугуй,  бусад нь дөрвөлжин хэлбэртэй байдаг. Хамгийн өндөр цамхаг нь 80 м өндөр.

Кремлийн 20 цамхагуудын хамгийн нэртэй нь Спасская башня. Түүний хаалга  Кремлийн ёслолын хаалга юм. Энд  гадаадын өндөр зочдыг хүлээж авдаг, чухам эндээс Оросын баатарлаг цэргүүд  эх орноо хамгаалахаар явж байсан юм. Ийм учраас Спасскийн  цамхагийг хонхны цуглуулгатай тодорхой ая явахад “тааруулсан” тусгай тохируулгатай өвөрмөц цагийн  “гэрээр” сонгосон юм.

Москвагийн Кремлийн Спасскийн цамхагийн цаг уг  барилгыг  барьж дуусах үед бий болжээ.  Гэхдээ эхний үед  хөгжимгүй байсан  юм. 1624 онд оросын урчууд шинэ цагийг байрлуулжээ. Цагийн нүүр маш том, цайвар  цэнхэр өнгийн  байсан   бөгөөд түүн дээр мөнгөн  одод, сар болон хавирган сар, мэдээж хэрэг тоо байжээ.

Цагийн нүүр үл хөдлөх нарны дор хөдлөж, нарны туяа цагийг зааж  байв. Тэр цаг их гоё,  сайхан  байсан тул гадаадынхны атаархлыг хөдөлгөж байжээ. 17-р зууны сүүл үед цаг эвдэрч, I Петр хааны зарлигаар голландаас Москвад  хамгийн сүүлийн үеийн цагийг авчирчээ.  Тэр үед Спасскийн цамхагаас анх удаа хөгжим дуугарсан юм. Хотын хүмүүсийн сонорыг   “Хайрт Августин минь “ гэх герман дуу мялааж байлаа.

Дэлхий дахинд танил болсон одоогийн Спасскийн цагийг  1652 онд оросын цагийн үйлдвэрт хийсэн төдийгүй, харь орны хөгжим тоглогдохоо  больсон юм. Тэр үед цаг 2  ая тоглодог байв. Нэг нь “оросын оюуны сүлд”, нөгөө нь “цэргийн”    алдарт марш байлаа.  

20-р зууны Оросын түүх урьд өмнө байгаагүй үйл явдлаар дүүрэн байлаа: улс төрийн зарчмууд гурван удаа солигдож, Кремлийн цагийн тоглодог  хөгжимд ч бас өөрчлөгдөж байв.

 «30-аад оны үед Кремлийн орчимд ямарч нийтийн тээвэр явдаггүй байсныг өөрчилж, Кремлийн нутаг дэвсгэр  рүү трамвайны шугам оруулах шаардлагатай гэж шийдвэр гаргажээ. Гэсэн ч төсөл хэрэгжээгүй юм.Гэтэл өөр нэгэн төслийг хэрэгжүүлжээ. Энэ бол Кремлийн цамхагуудас Оросын  хааны хоёр толгойт бүргэдтэй сүлдийг авч, одоогийн  рубин чулуун таван хошууг байрлуулсан явдал юм» гэж Холбооны улсын Москвагийн Кремлийн хамгаалалтын албаны төлөөлөгч Сергей Девятов  хэллээ.

1930-аад оны үед Спасскийн цамхагийн цагны гадна төрхөнд том засвар хийж байжээ. 6 метрийн диаметртэй  хуучин цагийг хуулбарлан  шинэ зүү, цагны хүрээ,  болон тоонуудыг алтаджээ. Үүнд 28 кг алт оржээ. Цагны  хөгжим ч бас өөрчлөгджээ. Тэр үед цаг ЗСБНХУ- ын сүлд дуугаар Олон улсын пролетарийн  сүлд дуу болон  францын хувьсгалын “Интернациональ” дууны хөгжим   байсан юм. Тэр үед Оросын түүхийн гол цаг түүхэндээ   хоёрдахь удаагаа гадаадын хөгжим тоглосон юм.

 Гэтэл харамсалтай юм болжээ, цагийн хөгжмийн  механизмыг зохих журмын дагуу  ажлуулж чадсангүй. Цагийн хөгжим тоглож, тоглож  байгаад нэг өдөр зогсчээ. 1938 онд цагийн хөгжим шаардлага хангахгүй болсноос хөгжмийг бүр болиулжээ.  Хэдэн арван жилийн турш Кремлийн цагийн   цаг тутмын цохилтыг хонхны цуврал  цохилт, арван таван  минут  тутамд нэг хонхны цохилтоор  дуу гаргаж  байлаа.

Кремлийн цаг нь томоохон өөрчлөн байгуулалтын - ЗСБНХУ-ын тарж  бутрах болон шинэ ОХУ байгуулагдах үеийг “чимээгүй“ ажиглаж байлаа.  Кремльд болон кремлийн ханан дор,  Улаан талбай дээр  шал өөр сүлд дуу “эгшиглэхийг” Кремлийн цаг сонсож л байсан юм. 1999 онд  нилээд нарийн сайн  засвар хийгдсэний дараа болон түүний хонхнуудыг сайн хөглөснөөс хойш хөгжмийн механизм нарийн,  алдалгүй ажиллаж байгаа төдийгүй, цагийн хөгжим гайхалтай сайхан дуугарч байгаа юм.

Кремлийн дэвсгэр дээр Москвагийн хамгийн эртний барилга –Успенскийн дугана байдаг юм. Түүнийг 15-р зуунд италийн уран барилгач Аристотель Фиорованти барьж байгуулжээ. Хүмүүс түүнийг барилгыг нүүлгэж хөдөлгөж чаддаг болон  бас хонхыг тэгшилдэг гэж ярих бөгөөд түүнийг дэлхийд хосгүй уран барилгач гэж үздэг  байлаа.

Гэтэл түүний эх орон - Итали тэр гайхамшигт суут  ухаантныг  хуурамч  мөнгөөр гүйлгээ хийсэн гэж буруутгаж, хожим нь түүнийг цагаатгаж байжээ. Харин Орос орон түүнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор оросын сүмийн уламжлалыг хадгалсан  дугана барих болзол  тавьсан юм. Фиорованти өөрийн өмнө тавигдсан зорилтыг гайхамшигтай биелүүлжээ.

Зургаан зуун жилийн турш Успенскийн дуганд  Оросын төрийн гол үйл явдлууд болж  байлаа. Хаадуудын сүйх тавих ёслол, хурим найр болон  сүмийн хамбуудын зэргийг  ахиулж, цэрэг дайнд мордохын өмнө болон ялалтын баярт  мөргөл, номын  уншлага явуулж байлаа.

Хувьсгалын дараа 1917 онд Успенскийн дуганад музей  байгуулахаар болсон юм. Үзмэрүүдийг байгуулахдаа түүхийн унаган  төрхийг нь хадгалахыг зорьсон юм. Дэлхийн II Дайны үеэр, 1941 оны өвөл гитлерын цэргүүд Москвад тулж ирээд байх үед тэр үеийн атеист Сталин, Успенский дуганад нууцаар гитлерын булаан эзлэгчдээс улс орныг авран хамгаалах   ном уншиж, мөргөл хийхийг тушааж байжээ.  Одоо Успенскийн дугана музейд үнэн алдартны шашны хамгийн үнэт ариун шүтээнүүд хадгалагддаг юм. Бурхан багшийн ариун-Христийн  хувцасны хэсэг болон загалмай дээр  түүний хөл, гарыг   хадсан жинхэн хадаас байдаг юм.

Успенскийн дуганы дэргэд өнгөрсөн зууны 60-аад онд байгуулагдсан  Кремлийн ордон байрладаг юм. Зөвлөлтийн үед энэ  ордонд   ЗСБНХУ-ын КН-ын их хурлууд болдог  байв. Харин одоо үед ордонг концертын талбай болгон ашиглах болсон юм.

Та бүхэн Зэвсгийн музейн болон хорвоод  хосгүй Эрдэнэсийн сангийн “ордны” гайхамшигтай үзмэрүүдийг үзэх боломжийг бүү алдаарай.   Зэвсгийн музейн үзмерүүдийн үндэс суурь нь олон зуун жил хадгалагдаж ирсэн оросын хаадуудын гол сан хөмрөг байдаг юм. Тэнд гоёл чимэглэлийн урлагийн хосгүй бүтээлүүд болон дэлхийд нэртэй Фабержегийн өндөгнүүд,  Оросын  хаад ноёдын гол шүтээн болох  агуу их түүхт  үнэт чулууны цуглуулгыг   суулгаж  хийсэн Маномахын малгай байдаг юм.  Мөн энд 16-18 зууны  хамгийн үнэт сүйх тэрэгнүүдийн гайхамшигтай цуглуулга бий.

Эрдэнэсийн санд Орос болон дэлхий дахины гоёл чимэглэлийн шилдэгийн шилдэг мастеруудын хосгүй    бүтээлүүдийн цуглуулга байдаг юм.   I Петр хааны байгуулсан улсын  сан хөмрөг болон гоёл чимэглэлийн зүйлсийн цуглуулгууд нь Романовынхны хаанчлалын үед болон ЗХУ- ын үед улам бүр  нэмэгдсэн юм.  Эрдэнэсийн санд дэлхийн хамгийн үнэт  титэм - Оросын  II Екатерина хатан хааны титэм хадгалагддаг юм.  Тэрхүү  титэмийг 500 алмас-эрдэнийн болон 75 үнэт сувдан шигтгээ чимж байдагийн дээр титэмийн хамгийн үнэт зүйл нь 400 каратын үнэт эрдэнийн чулуу нь харсан хэнийг ч сэтгэл дундуур үлдээдгүй  юм.

Дэлхийд нэртэй Улаан талбай мөн Кремлийн нэг хэсэг болж байдаг юм. Талбайн өмнө хэсэгт Василий Блаженовын дуганыг харж болно. Ихэнхи гадаадынхны хувьд энэ дугана  Москва болон Оросын бэлэгдэл болдог юм.  Одоо оросын  нэрт дуучин, хөгжмийн зохиолч Олег Газмановын  Москвагийн тухай дуу  Улаан талбайн тухай  манай танилцуулгыг үргэлжлүүлнэ.

Улаан талбайгаар зугаалах зуураа 1917 оны хувьсгалын  их удирдагч болон  дэлхийн пролетариийн  их багш   Ленины бунханы хажуугаар өнгөрөх боломжгүй юм.  Ленины таалал төгссөний дараа түүний цогцсыг  занданшуулж  тусгай  бунханд байрлуулсан юм.  Жуулчдад сануулахад, мавзолей нь долоо хоногийн 4 өдөр: мягмар, лхагва, пүрэв бямба гаригуудад  10-13 цагийн хооронд  ажилладаг  юм. Бунханд ороход үнэ төлбөргүй.

Москвагийн Кремлийн нутаг дэвсгэр дээр харах зүйл олон бий. Тэдгээрийн тухай ярихад бидний нэг  удаагийн нэвтрүүлгийн цаг хүрэлцэхгүй юм. Тэгээд ч зуун удаа  сонсохоор,  нэг удаа үз гэж нэг мэргэн үг байдаг билээ. Та бүхэн энэ бүхнийг заавал ирж үзээрэй. Орос улсад тавтай морилно уу?