Шинэ газар нутгийг эзэмших болон хүн ам зүйн хөгжлийн урт хугацааны, өргөн цар хүрээтэй төслүүдийг ОУ-д хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эсрэг тохиолдолд Орос орон минь “хоосон орон зай” болж хувирах эрсдэлтэй байна. Өнөөдөр “Комсомольская правда” сонинд нийлүүлсэн нийгмийн бодлогын талаархи өгүүлэлдээ ерөнхий сайд В.Путин ингэж бичжээ. ОУ-ын нутаг дэвсгэр дээр дэлхийн байгалын баялагын 40% нь оршиж, манай дэлхийн нийт хүн амын дөнгөж 2-хон хувь нь амьдран сууж байна гэж тэр бичиж байна. Энэ асуудлыг шийдэх анхан шатны арга хэмжээнүүдийн нэг нь олон хүүхэдтэй гэр бүлийг бүх талаар дэмжих, сайтар бодож тунгаасан цагаачлалын бодлого зэрэг юм гэж Путин бичжээ. Байнга амьдруулах зорилготойгоор жилд 300 мянган хүнийг ОУ хүлээж авч чадна.