Хятадын баруун урд нутгийн Сычуань мужид түвдийн гэлэнмаа өөрийгөө шатаасан ба түлэгдлээс болж нас баржээ. Өнөөдөр хятадын албан ёсны ХМХ-үүд энэ тухай мэдээлсэн байна. Агентлагын товчхон мэдээнээс харахад Түвдийн өөртөө засах орон болон Сычуань муж хоёрын хил залгаа нутгийн Аба гацааны эмэгтэйчүүдийн Сиви хийдийн 19 настай гэлэнмаа эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Энэ эсэргүүцлийн ажиллагаа бямба гаригт болсон боловч орон нутгийн захиргаа өнөөдөр л мэдээлсэн байна. Өөр тодорхой зүйл мэдээлээгүй байна. Түвд болон түүнтэй хил залгаа Сычуань муж нь Хятадын хамгийн тайван бус бүсүүдийн нэг гэж тооцогддог бөгөөд “тусгаар Түвд улс” байгууллагын талынхан бээжингийн засаглалын эсрэг байнга эсэргүүцлийн ажиллагаа явуулж байдаг юм.