Нөхцөл байдлыг хэвийн болгох арга хэмжээний талаар АОЛ-ийн  ням гаригт баталсан тогтоолыг Сири улс няцаалаа. АОЛ-ийн шийдвэрийг “тус байгууллагын дүрмийг мушгин гуйвуулсан, Сири улсын аюулгүй, тогтвортой байдлын эсрэг чиглэсэн дайсагнасан баримт бичиг” гэж Дамаск үзсэн байна. Сири улсын төр засгийн мэдэгдлээс иш татан Рейтер агентлаг энэ тухай мэдэгдсэн байна. АОЛ-ийн орнуудын гадаад хэргийн сайд нар Каирт ням гаригт, НҮБ болон арабын орнуудын хамтарсан энхийг сахиулагчдыг Сири улсад байрлуулах тухай тохиролцсон билээ. АОЛ-ийн орнууд Сири улсын төр засгийн эсрэг эдийн засгийн хоригоо чангаруулаж, сирийн сөрөг хүчинд үзүүлэх эдийн засаг, улс төрийн тусламжаа идэвхижүүлхээр тогтоолдоо заасан байна. НҮБ-ын АЗ дээр Сирийн талаархи тогоолыг батлуулаагүйгээс болж арабын орнууд “бухимдалын байдалд ороод байна” гэж АОЛ-ийн дэргэд суугаа Сири улсын байнгын төлөөлөгч Юсеф Ахмад Каирт мэдэгдсэн байна.