Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотод 60 хүн хүйтнээс болж хэлмэгдснээс нэг хүн амь насаа алджээ. Нийслэлийн эмнэлэгийн эх сурвалж энэ тухай “Интерфакс” агентлагт уламжилсан байна. Биеийн зарим хэсгүүд нь хөлдсөн 28 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн гэж тус эх сурвалж бас мэдээлсэн байна. Өнөө өглөө ОУ-ын нийслэлд хасах 30 хэм хүйтэн байлаа. Сүүлийн хэдэн долоо хоног Европт хэт хүйтэрч байна. Дэлхийн бөмбөрцгийн хойт хагаст дээд,доод даралтын харьцаа болон салхины уламжлалт хувиарлалт зэрэг зөрчигдснөөс болж ийм үзэгдэл бий болсон гэж цаг уур судлаачид үзэж байна. Жишээ нь, Арктик, Исланд, Канад болон АНУ-ын хойд нутгуудад  гурван долоо хоног урьд өмнө үзэгдээгүй дулаан болж байна. Харин Төв болон Зүүн Европ, Газрын дундад тэнгис, Хойд Африкт эрс хүйтэрлээ. Бүр Сахарын цөлд хүртэл цастай байна. Европт болж байгаа хэт хүйтэрлээс болж 600 гаруй хүн амь насаа алдаад байна. Сүүлийн хоногт хүчтэй цас орсноос болж Балканы хойг, Апеннинд байдал хүндрээд байна. ОУ-ын европын хэсэгт мөн маш их хүйтэрч байна.