АНУ-ын нэрт дуучин, жүжигчин Уитни Хьюстон бямба гаригт АНУ-д 48 насандаа нас барлаа гэж дэлхийн мэдээлэлийн агентлагууд мэдээллээ. Хьюстон Лос-Анжелес хотын Беверли Хилтон зочид буудлын өрөөнд нас барсан ба дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмч үхлийг бүртгэсэн байна. Дуучны үхлийн шалтгаан нь одоохондоо тодорхой бус байна. Буудлын ажилтнууд Хьюстоныг өрөөндөө ухаангүй байхад олж түргэн тусламж болон цагдаагийнхнийг дуудсан байна гэж РИА Новости агентлаг  орон нутгийн ХМХ-үүдийн мэдээллээс иш татан уламжилсан байна.Дуучинг сэхээн амьдруулах гэж хэд хэд удаа оролдсон боловч чадаагүй байна. Буудалд хүрэлцэн ирсэн төрөл төрөгсөд нь түүнийг таньсан байна. Түүний үхлийн талаар маш нарийн мөрдөн шалгалт эхлээд байна. Уитни Элизабет Хьюстон 1963 оны 8-р сарын 9-нд АНУ-ын Нью-Жерси мужийн Ист-Оранж хотод төрсөн байна. Хамгийн олон шагнал хүртсэн дуучин гэдгээрээ Хьюстон Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн билээ. 11 настайгаасаа эхэлсэн уран бүтээлч амьдралынхаа туршид Хьюстон “Гремми”-гийн 6, Биллбоард Мюзик Эвэрдс-ийн 15, Американ Мюзик Эвэрдс-ийн 21, Эмми-гийн хоёр шагнал зэргийг тус тус хүртэж байжээ.

Гэрэл зураг