Туул голын эко системийг сайжруулахын тулд Монгол улс руу 2012 оны зун ОУ-ын Киров мужаас хэдэн арван минжийг явуулахаар төлөвлөөд байна. Монгол улсын нийслэлийн ойр орчмын экологт Улаанбаатар хотын засаг захиргаа санаа тавьж байгаа юм гэж Агнуурын аж ахуй болон амьтан үржүүлгийн эрдэм шинжилгээний бүх оросын хүрээлэнгийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэд Туул голын эко системийг сайжруулах ажил хийж байна. Эко системийн байгалын жинхэнэ “инженер” бол минж юм гэж оросын шинжээчид үзэж байна. Оросын тус хүрээлэн Туул голын энэ төсөлд оролцохоор монголын талтай гэрээ байгуулсан байна. Үүний дагуу Улаанбаатар хотод 30 толгой минж нийлүүлэх юм байна. ОУ-ын бүх бүс нутгуудаас хамгийн олон минжтэй нь Киров муж юм. Тэнд одоо ойролцоогоор 30 мянган толгой байдаг гэж үздэг юм байна.