Сибирийн өмнөд хэсэгт орших оросын БН Буриад улсын оршин суугчид цагаан сарын шинийн нэгний өдөр буюу 2-р сарын 22-нд Улаан-Үд хотын төв талбайд буриад үндэсний бүжиг ёхор хатирах болно. Буриадын нийслэлд болох ёхор бүжиг нь олон улсын өргөн хөдөлгөөний хүрээнд болох юм байна. Мөн энэ өдөр Буриад гаралтай хүмүүс Москвагийн Улаан талбай, Парисын Эйфелевийн цамхагийн дэргэдэх Марсовын талбай, Нью-Йооркын Төв талбайд нэгэн зэрэг ёхор хатирах юм байна. “Флешмобад оролцогчид гар гараасаа барилцаад “сагаалганааар” гэж мэндчилэн салют буудуулж, оргилуун дарс буудуулж, сүүгээр цацал өргөх юм. Нэг өдөр Буриадыг дэлхийн төв болгох анхны бүх дэлхийн флешмоб болох юм гэж” тус БН улсын хэвлэлийн алба “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Сагаалгана угтах ажлыг Москвад эртнээс бэлдэж байна. Буриадын соёлын хөгжил болон залуучуудыг дэмжих “Байкал” сан үндэсний бүжгээ сурахыг хүссэн бүх хүмүүст зориулж бүжгийн курс нээж байна. Бэлтгэлийн түвшин ямар байх нь хамаагүй хамгийн гол нь бүжиглэх хүсэлтэй л байх ёстой юм. Сагаалган нэртэй цагаан сарын баяр нь Буриад улсын хамгийн дуртай баяруудын нэг юм. Буриадад болон Забайкалд амьдардаг буддын шашинтнууд Сагаалганад зориулж шинэ дээл, мах, сүү, айраг цагаа, бэлэг сэлтээ бэлдэж байна. Мөн хашаа байшин гэр орноо цэмцийтэл цэвэрлцгээж байна.