Өнгөрсөн долоо хоног Сири улсын эргэн тойронд болж байгаа үйл явдлын мэдээлэлийн дайнаар элбэг байлаа. Дэлхийн ХМХ-үүдэд босогчдын талд ажиллаж байгаа британы тусгай албаныхны тухай, асадад туслахаар яаран ирж байгаа ираны сайн дурынхны тухай ээлж дараалан бичиж байлаа. АНУ болон түүний холбоотнууд Ойрхи дорнодын бүс нутагт цэрэг, цэргийн техникээ шилжүүлж эхэлсэн тухай израилийн ХМХ-үүдэд батлан илэрхийлсэн байна. Түүнээс гадна Израиль улсын ПДХ системд тест хийхээр америкийн 10000 цэргийн албан хаагчид тус улсад ирээд байна.Сири улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа хөлсний алуурчдын тухай мэдээнд оросын ГХЯ анхаарал хандууллаа. Энэ мэдээлэл хэр үнэний хувьтайг АОЛ-ийн ажиглагчид л шалгаж чадна гэж гадаад бодлогын байгууллагад үзэж байна. Мэдээлэлийн эх сурвалжуудаас иш татан израилийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд Сири улсын нутаг дэвсгэр дээр катарын болон британын тусгай албаныхан ажиллаж байна гэж пүрэв гаригт мэдээлсэн байна. Мэдээлэлээс ажихад энэ анги нэгтгэлүүд Хомс хотын дүүргүүдэд ажиллаж байгаа бололтой. Мэдээж хэрэг байлдааны ажиллагаанд катарын болон британын тусгайгынхан оролцохгүй байгаа ба сирийн босогчидод зөвлөх үүрэг гүйцэтгэж байна. Энэ мэдээлэлийг Лондон албан ёсоор няцаасан боловч асуулт үлдсэн хэвээрээ байна. Харин баасан гаригт хятадын “Жэньмин Жибао” сонин арабын эх сурвалжаас иш татан Дамаск Тегеранаас тусламж хүссэн байна гэж мэдээлсэн байна. Босогчдыг дарах болон алан хядагчидтай тэмцэхэд нь цэргийнхэнд туслахын тулд Сири улсад ираны 15 мянган цэргийн албан хаагчид хүрэлцэн ирээд байна. Харин ираны төр засаг энэ мэдээлэлийг няцаасан бөгөөд сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг байна гэж мэдээлсэн байна. Энэ долоо хоног ч бас л түгшүүртэй эхэллээ. Сирийн тухай барууны орнуудын тогтоолын төслийн хувилбарыг хориглохын тулд НҮБ-ын АЗ дээр оросын болон хятадын төлөөлөгчид ээлжит удаагаа хориг тавих эрхээ ашиглахаас өөр аргагүй боллоо. Хэрвээ ийм баримт бичгийг батлах юм бол натогийн эвслийнхэн Сири улсад ливид болсон ажиллагааг давтах болно гэж Москва, Бээжинд үзэж байна. Үүнийг давтахыг санаархаж байгаа нь илт харагдаж байна. Дамаскт мягмар гаригт ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Сөрөг тагнуулын албаны тэргүүн Михаил Фрадков нар Сири улсын төр засгийнхантай уулзлаа. Ерөнхийлөгч Башар Асад сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийх болон харилцан буулт хийхэд бэлэн байна гэдгээ тэд дахин баталлаа гэж уулзалтын дараа Лавров мэдэгдсэн байна. Харин Сири улсад энэ үед байдал хурцадмал хэвээрээ л байлаа. Хомс хотод салан тусгаарлагчид болон засгийн газрын цэргүүдийн хооронд байлдаан зогсохгүй байна. Алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа Дераа хотод үргэлжилсээр байна. Алеппо хотод баасан гаригт томоохон алан хядах ажиллагаа үйлдлээ. Алан хядагчид цэргийн тагнуулын байр болон дотоодын цэргийн хуаранг дайрсан байна. Энэ үеэр 30 хүн алагдаж, 170-аад хүн шархаджээ. АОЛ-ийн төлөөлөгчид урьд нь ч дайнчдын гэмт хэргийг илэрүүлж байсан юм. Илтгэлийн яг энэ хэсэг нь барууны орныхонд огт таалагдаагүй учраас тэд тус ажиглагчдын бүлгийн ажлыг зогсоосон гэж ОУШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Алексей Подцероб сануулж байна: «Илтгэлийн энэ хэсэг нь үнэхээр үнэний хувьтай юм. Башар Асадын дэглэмийг алан хядагчид эсэргүүцэж байгаа гэдгийг эдгээр нь гэрчилж байгаа юм. энгийн номхон иргэд суусан автобус, галт тэрэг дэлбэлнэ гэдэг чинь алан хядах ажиллагаа шүү дээ. Цэргүүдийг хуаранд нь буцаах ёстой гэж Сири улсын ерөнхийлөгчөөс шаардах нь утга учиргүй гэдгийг энэ нь гэрчилж байгаа юм. Энэ нь үг дуугүй бууж өгч, ард иргэдээ алан хядагчдын гарт сайн дураараа өгч байгаатай ялгаагүй шүү дээ» гэж тэр ярилаа.

Оросын Төрийн Дум ч сирийн хямралыг анхааралгүй орхисонгүй. Хүч хэрэглэхээс татгалзахыг Сирийн төр засаг болон сөрөг хүчинд уриалсан мэдэгдлийг депутатууд санал нэгтэй баталжээ. НҮБ-ын АЗ сөргөлдөөний аль нэг талын байр суурийг дэмжих ёсгүй гэж парламентын гишүүд үзэж байна. Оросын депутатууд ч өөрсдийнхөө тогтоолд Ливи улсад болсон үйл явдлыг санууллаа. НҮБ-аас гаргаж байгаа баримт бичгүүдийг хүч хэрэглэх хэрэгсэл болгож хэзээч болохгүй.