Оросын Екатеринбург хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэ хүрээлэнд амьдарч байгаа амьтдын дундаас хамгийн романтик хосыг сонгохыг хотынхондоо санал болгосон байна. Энэ уралдаанд цагаан бар, алаг василиска буюу гүрвэл, канадын пума, цагаан баавгай, шимпанзе, сурикат зэрэг амьтдын “дурлалт хосууд” оролцож байгаа гэж амьтны хүрээлэнгийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Мөн уралдааны нэрсийн жагсаалтад Ромашка, Фантик нэртэй тогоруу болон Изольда Тихонова, Артемий Никитич нэртэй том чихт зараануудын хосууд бас оролцож байна. Хамгийн романтик хосуудын уралдаанд тус амьтны хүрээлэнд 12 жил хосоороо амьтарч байгаа бат бэх гэр бүл Даша, Дарий нэртэй гангинаа хунгууд оролцож байна. Санал хураалт 2-р сарын 19 хүртэл үргэлжлэх бөгөөд ялсан хосуудад хамгийн дуртай амтатныг нь өгөх ба “Екатеринбургын амьтны хүрээлэнгийн хамгийн шилдэг хосууд” гэсэн өргөмжлөл олгох юм байна.