Муаммар Каддафигийн хүү Саадиг Нигери улсад баривчиллаа гэж ливийн засгийн газрын эх сурвалжаас иш татан “Аль-Аравия” телевизийн суваг өнөөдөр мэдээлсэн байна. Ливи, Нигери улсуудын төр засгийн хамтарсан зохион байгуулалттай үйл ажиллагааны явцад Саади Каддафиг баривчилсан гэж эх сурвалж бас мэдээлжээ. Ливи улсад түүнийг шүүх гэж байсан ажиллагаа нь бодитой эсэхээс шалтгаалан Нигери улс Саадиг Триполид шилжүүлж өгөхөөс хэд хэдэн удаа татгалзаж байсан юм. 2-р сарын 11-ны шөнө түүнийг баривчлахаас өмнөхөн Саади Каддафи “Аль-Аравия” сувагт ярилцлага өгөхдөө шинэ төр засгийн эсрэг Ливи улсад бослого гарах нь зайлшгүй гэж анхааруулсан байна. Өөрийн эх орон нэгтнүүдтэйгээ байнга холбоо харилцаатай байдаг ба тэдний дунд Ливи улсын өнөөгийн засаг захиргааны үйл ажиллагаанд сэтгэл дундуур хүмүүс маш олон байгаа гэж тэр ярьжээ. Ливийн удирдагч хурандаа Муаммар Каддафиг эсэргүүцсэн бослого жилийн өмнө тус улсад эхэлсэн билээ. Бенгазид болсон бослогын нэг жилийн ой дараагийн долоо хоногт болно гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилсан байна.