Туркменд өнөөдөр тус улсын ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Орон нутгийн цагаар өглөөний 8 цагт улс орон даяар сонгуулийн бүх хэсгүүд нээгдсэн байна. Туркмен улсын орчин цагын түүхийн 20 жилийн хугацаанд улс орныхоо ерөнхийлөгчийг хоёр дахь удаагаа чөлөөтэй сонгож байгаа юм. Тус улсыг 16 жил удирдсан насан туршийн ерөнхийлөгч Сапармурат Ниязов 2006 оны 12-р сард нас  барснаас хойш туркменчүүдэд ийм боломж гарсан юм. Энэ удаагийн туркмен улсын ерөнхийлөгчийн суудлын төлөө сонгуульд  8 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэдний дунд Туркмен улсын одоогийн ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов байна. Хэрвээ сонгогчдын ирц 50%-иас илүү байвал сонгуулийг хүчинтэй болсон гэж үзэх юм байна. Тус улсын Үндсэн хуулийн дагуу Туркмен улсын ерөнхийлөгч нь бас ерөнхий сайдын ажлыг хамт хашдаг юм ба 5 жилээр сонгогддог юм. Сонгуулийн явцыг ТУХН-ийн улсуудын 63 хүний бүрэлдхүүнтэй ажиглагчдын бүлэг мөн 2300 үндэсний ажиглагчид ажиглаж байна.