Афганистаны хойд нутгийн Балх мужийн засаг захиргааны төв Мазари-Шариф хотоос холгүй нийтийн оршуулгын газар олсон байна. Зам тавьж байсан барилгачид энэ оршуулгын газрыг илэрүүлсэн байна гэж Пажвак агентлаг мэдээлжээ. Хувцасны үлдэгдлээс хархад энэ булшинд дор хаяхад 20-иод энгийн иргэд булсан бололтой. Балх мужид олдсон булшийг мөрдөн байцаахын тулд засгийн газрын комисс тэнд нисэж очсон ба хүмүүс амь насаа алдсан шалтгаан, цаг хугацааг тэд тодорхойлох ёстой. Одоо афганы нутаг дэвсгэр дээр олдож байгаа булшууд нь цаг хугацааны хувьд Афганистанд талибууд болон “хойд эвслийн” хооронд болж байсан байлдааны үе 1990-ээд онд хамаарагдаж байгаа юм.