Сирид явуулах ажиглагчдын бүлгийг НҮБ-тай хамтран байгуулах тухай асуудлыг АОЛ-ийн гишүүн орнуудын ГХЯ-дын сайд нар өнөөдөр Каирт хэлэлцэх болно. Каирт ажиглагчдын бүлгийн ирээдүйн асуудал болон Сири улсад сүүлийн үед болсон үйл явдал, хүчирхийлэлийг зогсоох улс төр, дипломатын боломжтой арга барилыг шүүн хэлэлцэх болно. Сирийн Хомс хотод болсон мөргөлдөөний үеэр 35 хүн амь үрэгдсэн гэж идэвхитэнүүд мэдээллэж байна. Дамаскт бямба гаригт “зэвсэглэсэн алан хядагчдын” гарт цэргийн эмнэлэгийн албаны генерал амь үрэгдсэн гэж сирийн ХМХ-үүд мэдээлсэн байна. АОЛ-ийн уулзалтын үеэр Сири улсын гол сөрөг хүчин болох Сирийн үндэсний зөвлөлийг \СҮЗ\ албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг бас хэлэлцэх юм байна. НҮБ-ын АЗ-ийн 2-р сарын 4-ны хуралдаан дээр мароккогийн оруулсан Сирийн талаархи тогтоолын төслийг Орос, Хятад улсууд дэмжээгүйгээс болоод АОЛ Сири улсын асуудлыг зохицуулах шинэ арга барил боловсруулах шаардлагатай болоод байна. Улс төрийн зохицуулалтыг эхлүүлэхийн тулд төр барих эрхээ дэд ерөнхийлөгчдөө шилжүүлэхийг ерөнхийлөгч Асадаас шаардсан санаа энэ төсөлд агуулагдсан байсан юм. АОЛ-ийн ГХЯ-дын сайд нарын уулзалт, энэ долоо хоногт Сири улсаас өөрийн төлөөлөгчдөө татсан Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн \ПБОХАЗ\ хуралдааны өмнөхөн болох гэж байна. НҮБ-ын АЗ дээр Орос, Хятад улсууд урьд нь хориг тавьсантай ижил тогтоолын төслийг АОЛ болон ПБОХАЗ-ийн гишүүн Саудын арав улс  НҮБ-ын ЕА дээр тараалаа. АОЛ-ийн санал болгосон Сирийн байдлыг зохицуулах арабын энхийн төлөвлөгөөг энэ төсөлд “бүрэн дэмжсэн” байлаа. Сөрөг хүчнийг оролцуулан үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах боломжийг гаргаж өгөхийн тулд ерөнхийлөгч Асад бүрэн эрхээ дэд ерөнхийлөгчдөө шилжүүлэх ёстой гэж тус тогтоолын төсөлд дахиад л өгүүлсэн байна. ЕА дээр энэ асуудлыг маргааш хэлэлцэх болно .Энэ тогтоолын төсөл нь тэнцвэртэй бус гэж үзэж байгаа учир ОУ НҮБ-ын ЕА-н хүрээнд болох хэлэлцүүлгийг дэмжихгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Геннадий Гатилов мэдэгдсэн байна.