Төрийн эргэлт хийх гэж байсан хуйвалдааныг Вьетнам улсад илрүүллээ гэж хууль сахиулах байгууллагынхан мэдээлсэн байна. Одоо тус улсад ажиллаж байгаа төрийн байгуулалтыг түлхэн унагахыг зорилогоо болгосон нууц нийгэмлэгийн гишүүдийг Фуиен мужид баривчилсан байна.

Фуиен мужийн хуйвалдааныг илрүүлсэн нь онцгой үйл явдал боллоо. Тэндэхийн нууц нийгэмлэг 300 хүнийг нэгтгэсэн байжээ. Эзэнт гүрний үеэс төр засгийг амар тайван байлгадаггүй энэ мужид нууц нийгэмлэг байгуулагдсанд Бодит дорно дахины судлалын москвагийн хүрээлэнгийн захирал Андрей Федорин онцгой анхаарал хандуулж байна: «Эдийн засгийн хувьд ямарч хөгжилгүй, маш ядуу, ажлын байр байнга дутагдалтай, ажил олох ямарч ирээдүй байхгүй энэ мужаас хаашаа ч явах аргагүй юм. Учир нь Вьетнам улс хүн ам нь хэт олширсон орон юм. Яг тэнд л Вьетнам улсын хувьд нийтлэг ардчилалын процесс явагдаж байгаа юм» гэж тэр ярилаа.

Ийм л нөхцөлд нууц нийгэмлэгийнхэн хүмүүсийг элсүүлж чадаж байгаа гэж Хо Ши Минын Санкт-Петербургын хүрээлэнгийн захирал Владимир Колотов үзэж байна: «Энэ улс төрийн байгууллага шашны байгууллагын нэрийн дор нуугдаж байсан байна. 2013 онд одоогийн төр засаг унаж оронд нь фуиений нийгэмлэгийн тэргүүнүүд засгийн эрхэнд гарна гэсэн өөрийн шашинг тэд бодож олсон байна гэж энэ нууц нийгэмлэгийг илрүүлэх үед Вьетнамд байсан Владимир Колотов ярьж байна.Тус нийгэмлэгийн баривчлагдсан удирдагчдийн эсрэг “одоогийн төр засгийг түлхэн унагаах, иргэд болон байгууллагуудын ашиг сонирхол болон хууль ёсны эрх ашгийг хөсөрдүүлэхийн тулд ардчилсан эрх чөлөөг буруугаар ашигласан  гэсэн” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна» гэж хэлсэн.

Энэ нийгэмлэгийг урьд нь төр улсын эсрэг үйл ажиллагаа явуулж эрүүгийн хариуцлага нэг бус удаа хүлээж байсан хүмүүс байгуулсан байна гэж ХМХ-үүдэд мэдээлжээ. Төр засгийг хүчирхийлэлийн бус замаар солих зорилготой байсан гэж тус нийгэмлэгийн баривчлагдсан удирдагчид мэдээлсэн байна. Гэмт этгээдүүдээс хурааж авсан дэлбэрэх төхөөрөг хийх тухай материалууд шал өөр зорилготой байсныг батлаж байна. АНУ-д амьдардаг вьетнамчуудын нутгийн зөвлөлийнхны төлөөлөгчид энэ нийгэмлэгийг санхүүгийн хувьд дэмжиж үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж байсан байна гэж мэдээлж байна. Ямарч нийгэмд улс орныхоо ирээдүй болон тулгамдсан асуудлуудыг өөрийнхөөрөө хардаг, ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байдаг хүмүүс байдаг гэж түүхийн ухааны доктор Дмитрий Мосяков үзэж байна. Харин энэ тохиолдолд  зөвхөн сэтгэл дундуур байдлын илэрхийлэл бус сүүлийн үед Ази, Африкийн зарим орнуудыг хамраад байгаа “улбар шар” хувьсгалын улбаа харагдаж байна: «Өөрийнх нь стандартад орохгүй байгаа орнуудын байдлыг тогтворгүй болгоход чиглэсэн Вашингтоны хүчин чармайлт энд харагдаж байна. Одоо Вашингтон “улбар шар” хувьсгалд автаад байгаа арабын орнууд дээр Вьетнам улсыг нэмэхийг оролдож байна» гэж москвагийн эрдэмтэн ярьж байна.

Сүүлийн үед Вьетнам улсад  ардчилалыг хөгжүүлэх талаар  янз бүрийн алхам хийж байна. Иргэдийнхээ амьдрал болон тэдний гадны хүнтэй харьцах явдалд тавьдаг байсан урьдын хатуу хяналт устаж байна. Төрийн болон намын удирдлагуудад сэлгээ хийх явдал сүүлийн үед практик ажил болоод байна. Төрийн бүх түвшинд авилгатай идэвхитэй тэмцэж байна. Шашны байгууллагуудад өргөн эрх олгож байна. Ард иргэдийнхээ бодит асуудлуудад илүү анхаарал хандуулах болоод байна. Вьетнамчууд Интернетийг өргөнөөр ашигладаг боллоо. Вьетнам улс нийгмийн бухимдлаас зайлсхийн хувьслын замаар ардчиллыг хөгжүүлж байгааг энэ бүхэн гэрчилж байна.