2-р сарын 11 ний бямба гаригт шилжих шөнө Хятадын Интернетэд Хятад улсад Ким Чен Ыныг хороогдсон тухай мэдээ гарч иржээ. Шуугиан тарьсан мэдээний эх сурвалж нь хятадын Sina Weibo  Интернет сүлжээ болжээ. Мэдээлэлтэй холбогдуулан сүлжээнд хойд солонгосын удирдагч нууцаар айлчлал хийхээр  ирээд  Бээжингийн  БНАСАУ-ын ЭСЯ-ны дэргэд алагдсан  гэжээ.  Твиттерийн хэрэглэгчид энэхүү цуурхалыг  тэр даруйд нь шүүрэн авчээ. Сонирхолтой нь английн “ Дейли мейл” сонины  мэдээлснээр энэ мэдээлэл нь Твиттерийн өөр нэгэн тэмдэглэлтэй цаг хугацааны хувьд яг тааржээ.  Бээжин дэхь БНАСАУ-ын ЭСЯ-ны дэргэд ажилладаг нэгэн  эрэгтэй элчингийн хажууд ер бусын олон  тооны машин цугларсныг бичээд, БНАСАУ-д ямар нэг юм болсон байх гэж таамаглажээ. Ажиглагчдын үзэж байгаагаар, энэ нь Ким Чен Ирийн 70 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж буйтай холбоотой байсан байх гэжээ.

Хойд Солонгосын эрх баригчид Ким Чен Ыны хороогдсон тухай мэдээнд  нотолгоо юм уу,  няцаалт өгөх гэж яарсангүй .Тэгэхээр шинжээчдийн дүгнэлт  хоёр хуваагдаад байна. Америкийн тагнуулын нийгэмлэг энэхүү мэдээлэлд нотлогоо олохгүй байна. Тааварлаж байгаа аллагатай холбогдуулаад хойд солонгосын  цэргүүд болон өөр бусад ямар нэгэн ард түмний давлагаа   идэвхижээгүй ажээ.

Америкийн тагнуулын албаны  шинжээчид энэ мэдээлэл гарч ирсэн нь зэргэлдээ хөршийнхөө аливаа хямралыг нарийн мэдэрдэг Өмнөд Солонгосын эдийн засгийг унагах гэсэн  БНАСАУ-ын  урьдаас  төлөвлөгдсөн хүчин чармайлтын хэсэг гэж үзжээ.  Ким Чен Ын Бээжинд  айлчлал хийх гэж  ирээд   алагдсан байх  ямарч шинжгүй болохыг БНАСАУ–ын удирдагчийн шилжин  хөдлөхийг  анхааралтай ажиглаж байдаг, БНХАУ-д ажиллаж байгаа  өмнөдсолонгосын болон  японы сэтгүүлчид нотлож байна.

Америкийн эрх баригчдын өөрийгөө нэрлэхийг хүсээгүй нэг нөхөр  CNN телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа  Ким Чен Ыны алагдсан тухай цуурхал бүр ор тас худлаа биш юм шиг. “БНАСАУ шиг тийм хаалттай  бүтэцтэй нийгэмд, 100 % итгэлтэй байж болохгүй юм “. Мэдээж хэрэг Ким Чен Ыныг хэн нэгэн устгахыг хүсч байна гэлгийг үгүйсгэхийн аргагүй юм.

2011 оны 1-р сарын 17-ны өдөр эцэг Ким Чен Ирийн таалал төгсөний дараа тэр БНАСАУ-ын удирдах болсныг сануулъя. Ким Чен Ирийн үхэл гэнэтийн биш байсан бөгөөд тэр олон жил хүнд өвчтэй байсан юм. Тиймээс түүнийг залгамжлах Ким Чен Ыныг бэлтгэж байсан юм. Гэтэл Ким Чен Ирийн үйл хэргийг залгамжлагчаар түүний эхний эхнэр Сон Хе Римээс  1971 онд төрсөн   түүний ууган хүү Ким Чен Нам  болж болох байлаа.  Гэсэн ч тэр 2001 онд Япон улс руу  хуурамч паспорттой орох гэж байгаад баригдаж, эцгийнхээ хайр ивээлд багтаж чадаагүйгээ юм. Үүнээс хойш  Ким Чен Нам нь Макаод бизнес эрхлэх болсон юм. Түүнийг хойд солонгосын удирдагчийн ширээг  залгамжлахыг Ким Чен Ирийн гуравдахь хүү Ким Чен Чолд /1981 онд төрсөн / боломж өгсөн гэж үздэг юм билээ. 

2003 оны 10-р сард  дэлхийн ХМХ-үүд Пхеньянд Ким Чен Ирийн хоёрдахь эхнэр Ко Ён Хиг автомашины осолд  орсон тухай шуугицгааж  байсан юм.  Шинжээчид ослыг зориудаар зохион байгуулсан гэж үздэг. Тэрээр хожимын өдөр  Ким Чен Ир  өөрийн дунд  хүү Ким Чен Чолд улсын удирдагчийн залгамж халааг дамжуулахад нөлөөлөх   хойд солонгосын армид өөрийн нөлөөгөө бэхжүүлж байсан юм. Магадгүй, эдгээр төлөвлөгөө нь Ким Чен Нам болон түүний ард зогсч байгаа цэргийн болон намын элитүүдэд   таалагдаагүй байж болох юм.

Бүр хожим Ким Чен Ир өөрийн  дунд хүү Ким Чен Чолийг  залгамжлагчаар сонгохоос   татгалзаж байжээ. Яагаад гэвэл түүний зан авир  хатуу бус юм.  Гэтэл түүний отгон хүү Ким Чен Ын эр зориг, уйгагүй зан авиртай  байлаа. Тэр Хойд Солонгосын удирдагчийг залгамжилсан юм.  Ким Чен Ыныг тус улсын генералитет болон нам, аж ахуйн элитүүд нэгэн зэрэг   дэмжсэн юм.

Ингэхэд Ким Чен Ирийн хүүдүүдийн хооронд  засгийн  эрхийн  төлөө тэмцэл нууцаар үргэлжилж байгаа гэдгийг үгүйсгэх хэрэггүй юм. Магадгүй, хойд солонгосын элит тийм ч цул биш юм.  Яагаад гэвэл Ким Чен Ирээс хойш түүний төрсөн гурван хүү үлдэсэн юм шүү.