Якутын Вилюйн дүүрэгт “Хомус болон сансар” хүүхдийн зургийн үзэсгэлэн зарлажээ. Арга хэмжээ Олон улсын сансрын станцын хөлгийн бүхээгт якутын   үндэсний хомус хөгжмийн зэмсэгийг аялуулж буйд зориулагдажээ. 

Өнгөрсөн оны 12-р сард Байконураас сансрын нисгэгч Олег Кононенкогийн хувийн багцанд Хомус явжээ.  Сансрын тойрог замын аялалын үеэр Кононенко  хомуз дээр нилээд хэдэн олны танил аяийг тогложээ.  “2012 онд уг зэмсэг нь  түүхэн ойгоо тэмдэглэх юм. Якутын албан ёсны төлөөлөгчид Оддын хотхонд ирж намайг энэхүү хөгжмийн зэмсгийг сансарт  авч явахыг  хүссэн юм гэж   “сансрын нисгэгч Олег Кононенко ийн ярьсан юм.  Каноненко нислэгийн өмнө хомусыг нилээд хэдэн хичээл дээр заалгажээ. Евроазийн одон орон судлаачид  Андре Каперс болон НАСАгийн  Дональд Петтит нар   багийнхаа  ахлагчийн хөгжмийн чадварыг өндөр үнэлжээ.  

Хомус нь эртний хөгжмийн зэмсэг юм. Янз бүрийн ард түмэн  өөр өөрөөр нэрлэдэг байна. Жишээ нь: камуз, кубыз, доромб г.м.   Гэтэл хамгийн нийтлэг нэр нь "варган" ажээ . Якутад 1990 оны сүүл үеэр длэхийн цорын ганц Хомусын музей байгуулагдсан юм. Одоо музей  45 орны 1381 зэмсэгтэй  ажээ.  Якутад варган хөгжмийн үндсэн чиглэлүүдийг боловсруулж, музейн хөгжлийн концепц болон     2016 он хүртэл хомусын төв хөгжлийн  Хөтөлбөр бэлтгэж байна.