Сирийн ГХЯ  өнгөрсөн шөнө НҮБ, Исламын хамтын ажиллагааны байгууллага болон АОЛ-д Алеппо хотод гарсан алан хядах ажиллагаатай холбогдуулан илгээлт явууллаа.  Баримт бичигт Сирид өрнөдийнхний болон арабын орнуудын  дэмжлэгчтэй  алан хядагчид гэмт хэргүүд  үйлдэж байна гэж дурьджээ.  ГХЯ тэмдэглэхдээ,  Сири улс нь өөрийн иргэдийг   терроризм, хүчирхийлэлээс бүрэн хамгаалах эрхтэй гээд, НҮБ –ын АЗ  өмнө нь терроризмтэй холбоотой авч байсан тогтоолуудаа биелүүлэхийг шаарджээ. Сирийн Аллепо хотод баасан гаригт алан хядах ажиллагаа гарсны улмаас 30 хүн амь үрэгдэж, 235  хүн шархаджээ. Уг ажиллагааны хариуцлагыг  сирийн чөлөөт арми хүлээсэн байна.