Иран хэзээ ч  Өрнөдийн хүчний дарамт шахалтанд  орохгүй. Энэ тухай өнөөдөр гаригт Исламын БНУ-ын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад  Тегеранд Ираны исламын хувьсгалын 33 жилийн ойн баярыг  тохиолдуулан   олон мянган хүн оролцсон цуглаан дээр хэлжээ. Түүний ярьснаар,  Өрдөнийхний цорын ганц боломжтой зам бол “ираны ард түмний хууль ёсны болох цөмийн хөтөлбөрийн технологийг  энхийн журмаар ашиглаж болохыг хүлээн зөвшөөрч, яриа хэлэлцээрийн ширээнд буцаж ирэх“ гэжээ.Өмнө нь ерөнхийлөгч Ахмадинежад ойрын хэдэн өдөр хүн төрөлхтөн  Ираны цөмийн салбарын шинэ  мэдэгдэхүйц дэвшилтүүдийн гэрч болно гэсэн юм.