Сири улс өөрт тулгамдсан асуудлуудыг гадны дарамт шахалтгүй шийдэх ёстой, шийдэж ч чадна. НҮБ-ын АЗ Сирийн мөргөлдөөний аль нэг талд хэрхэвч орж болохгүй юм . Энэ тухай оросын парламентын доод танхимын депутатуудын мэдэгдэлд дурьджээ. Бүх жигүүрүүдийн дэмжсэн уг баримт бичигт депутатууд гадны хүчин оролцож  “ливийн хувилбарыг “давтахгуй байхыг уриалж байна. Үүнтэй зэрэгцэн парламентчид Өрнөдийнхний  арабын энэхүү орны байдалд хандаж байгаа хандлага нь  тус улсын эрх баригчид болон сөрөг хүчнийхнийг яриа хэлэлцээнд хүргэхгүй, зөвхөн мөргөлдөөнд хүргэж байна гэж онцлон тэмдэглэв.

Сирийн байдлыг хурцатгахад Орос улс ээлжит удаагаа тус улсын байдлыг энхийн замаар  зохицуулах  оролдлогоо хийсээр байна. Дамаскийн хувь заяаг тус улсын ард түмэн засгийн газар болон сөрөг хүчний яриа хэлэлцээрийн замаар шийдэх ёстой юм гэж Төрийн думын  мэдэгдэлд дурьджээ. Баримт бичгийг ОХУ-ын ерөнхийлөгч, НҮБ болон олон улсын байгууллагуудад илгээсэн юм. 

 Мэдэгдлийг гаргах болсон шалтгааны талаар  Төрийн думын Олон улсын асуудлын байнгын хорооны тэргүүн Алексей Пушков  тайлбарлахдаа «НҮБ нь дотоодын мөргөлдөөнд оролцогч аль нэг талд орж хэрхэвч болохгүй. Бид 1973 тогтоолыг батласны дараа Ливийн дотоод хэрэгт хутгалдан орж,  НАТО-гийн агаарын цэргийн кампанит  ажиллагаагаар дууссаныг мэднэ. Ижил байдалд ороод байгаа үед Орос улс ч, Хятад улс ч Сирид “ливийн үзэгдэл“ давтагдахыг хүсэхгүй байгаа юм» гэлээ.

АЗ-ийн байнгын гишүүн  Орос, Хятад  улс сүүлийн хэдэн сард  хоёр дахь удаагаа агуулга нь хэрэгжих боломжгүй “сирийн” тогтоолыг зөвшөөрөхгүй, хориг  тавьсаар ирсэн. ОХУ- ын  Төрийн думын депутатууд нь ийм төрлийн баримт бичгүүд нь улс-төрийн дэглэмээ соль гэж уриалан, тэр ч бүү хэл гадны  хүчирхийллийн үндэслэл  болж огтхон ч болохгүй юм гэж үзэж байна. Сирийн нутаг дээрх алан хядах ажиллагаа нь бүхий л бүс нутгийн сүйрэл болж хувирна гэж “Шудрага Орос” фракцын дэд тэргүүн  Михаил Емельянов сэрэмжлүүлж байна.

«Сирийн ороод байгаа гадаад шахалтан дор  Ойрхи-Дорнодын геополитикийн байдлыг  өөрчлөх хүсэл  буй юм. Төрийн думын гаргасан мэдэгдэлд,  иймэрхүү  оролдлогуудыг бид буруушахын зэрэгцээ Сирийн байдлыг энхийн журмаар шийдвэрлэхийн тулд хүчин  чармайх болно. Үүний тулд  тийш нь алагчлалгүй ажиглагдын багийг болон эрх баригч намынхан болоод сөрөг хүчнийхэнтэй бодит яриа хэлэлцээр зохион явуулах   зуучлагчдыг  томилно» гэж Михаил Емельянов хэллээ.

Одоо  Орос улсын энэхүү  байр суурийг сирийн албан ёсны эрх баригчид болон сөрөг хүчний тэн хагас  сонсоход  бэлэн байна. АОЛ сирийн хямралыг шийдвэрлэхэд  Орос, Хятадтай    өөрийн хүчин чармайлтаа зохицуулах төлөвтэй байна. Ням гаригт Каирт арбын орнуудын ГХЯ-ны тэргүүн нар  цаашид юу хийх талаар хэлэлцэн тохиролцохоор Каирт хүрэлцэн ирнэ. Москва  болон Бээжинтэй хамтран ажиллах бодолтой байна гэж  АОЛ мэдэгдлээ.