Орос улсын ерөнхий сайд Владимир Путин тансаг хэрэглээг  татварт хамруулах  зарчмуудыг нийгмээрээ хэлэлцэх  шаардлагатай гэж үзэж байна. Тэдгээрийг Төрийн думын депутатууд боловсруулахаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, шинжээчид эртнээс ирээдүйн тансаг хэрэглээний  татварын тухай хуулийг хэлэлцэж байна.

Тансаг хэрэглээний татвар нь дундаж давхаргыг хөндөх ёсгүй юм. Түүний зорилго  хамгийн баян  оросын иргэдийн тансаг  хэрэглээнд татвар ноогдуулах юм. Жишээ нь: маш том байшин, их хэмжээний газар, онгоц, суперавтомашин зэргийг худалдаж авахад гэж Владимир Путин тайлбарлав. Ийм татвар бий болгох нь “тансаг хэрэглээ болон ихэрхүү занг өөгшүүлэх хөрөнгө оруулалтаас татгалзах нийгмээр  хүлээн зөвшөөрөгдсөн төлбөр юм“ гэж ерөнхий сайд цохон тэмдэглэв.  Оросын ихэнхи иргэд ийм хуулийг дэмжих ёстой, яагаад гэвэл үүнд нийгмийн шудрага үнэний өчүүхэн хэсэг бий юм гэж шинжээчид ярьцгааж байна.

Тиймээс ихэнхи орнуудад аливаа татварт  тансаг  хэрэглээг тооцсон байдаг юм гэж парламентын төсвийн байнгын хорооны дэд тэргүүн Оксана Дмитриева  ярьж байна.  Францад тансаг хэрэглээнд тусгайлан татвар ттогтоодог байна. Зарим орнуудад тансаг  хэрэглээний татварыг үл хөдлөх эд хөрөнгөтэй адилтган үздэг юм гэж депутат тайлбарлаад «Орос улсад дэвшилттэй орлогын татвар ч үгүй, үл хөдлөх эд     хөрөнгийн татвар ч үгүй, томоохон эд хөрөнгийг өвлөн авахад ч ямарч татвар төлдөггүй юм. Аливаа томоохон өв хөрөнгө залгамжлахад татвараас чөлөөлөгддөг үүнтэй ижил системийн жишээг би хэлж мэдэхгүй юм» гэлээ.

Энд нэг эргэлзээтэй асуулт гарч гарч байна. Тансаг хэрэглээнд  чухам юуг оруулах вэ? Баялаг гэдэг бол хүмүүсийн амьдралын түвшин өөрчлөгдснөөс  бий болдог зүйл юм.  Өмнө үед жишээ нь, шоколадыг тансаг хэрэглээ гэж үзэн  түүний үйлдвэрлэлд тусгай акциз ноогдуулж байсан. Машиныг  хууль боловсруулагчид тансаг хэрэглээнд тусгай хөрөнгийг оруулж үзэж байсан юм. Түүний үнийг зах зээл тогтоодог байсан. Энэ бол 3 сая рублээс дээш үнэтэй  тээврийн хэрэгсэл /100 мянган доллар/ болон үл хөдлөх эд хөрөнгийн объектууд – байшин, орон сууц, харш, 30 сая рублээс дээш өртөгтэй газар /1 сая доллар/.

Энэ ангиллын автомашин улсад жил бүр 20 мянга орчим худалдагдаж байхад, эдгээрийн  худалдагдсаны  1 хувиас бага хувь татварт очдог  юм. Оксана Дмитриевагийн үзэж байгаагаар, одоогийн байдлаар  тансаг хэрэглээний татварт 100 мянган тээврийн хэрэгслүүд ороод байна. Үнэтэй орд харш болон газрууд нь үндсэндээ Москва болон Москва орчимд бөөгнөрөөд байгаа юм.

Тансаг хэрэглээний эзэд татварын хуулийг тойрох гэж янз бүрийн аргуудыг ашиглахаас шинжээчид сэрэмжлүүлж байна. Жишээ нь орд харшуудад хамтран эзэмшигчдийг бүртгэх юм уу, бизнес явуулах зорилгоор байрыг ашигладаг гэх нэрийдлээр  ямар нэгэн хуулийн   төлөөний биетийг  оруулан түүнийгээ татвараас зайлсхийлгэх гэж үзнэ гэж BNP банкны бүлгийн шинжээчийн хэлтсийн дарга Юлия Цеплакова тэмдэглээд «Тансаг хэрэглээний  татварт хүн амын өндөр боловсролтой, уян хатан хэсэг, бизнес эрхлэгчид байдаг.Тэд аль болох бага  татвар төлөх  бүх схемүүдийг  ашиглахдаа  гарамгай байдаг» гэлээ.   

Нөгөөтэйгүүр, оросын иргэд ёс суртахууны хувьд үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдэгт  шинжээчид эргэлзэж байна. Орос улсад татварын системийг хөгжүүлэхдээ байгалийн нөөцөөр баян орнуудын  уламжлалаар явж ирсэн. Татварын хүнд хэцүүгийн гол нь  хүмүүсийн мөрөн дээр бус, томоохон бизнес, ялангуяа, уул уурхайн олборлолтын салбарт  ногдож байжээ.  Тэр ч бүү хэл, оросуудын төлдөг гэнэтийн ашгийн орлогын татварыг, тэдний  цалингаас шууд татдаг юм.   Татварын хууль орос хүний мөн чанартай сөргөөлдөнтэй болж мэдэх юм. Юутай ч ихэнхи  орнуудад    хүмүүс аль хэдийнэ тансаг хэрэглээ бол татвартай байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг  болсон юм. Оросын иргэд ч гэсэн үүнд дасах л байлгүй .