Ливи улсад 2011 онд болсон үйл явдал болон Сири улсад болж байгаа өнөөгийн байдал хоёрыг адилтгаж болохгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах болон гадаад бодлогын зөвлөлийн дарга Сергей Караганов үзэж байна. Сири улсад болж байгаа үйл явдал өөрийн гэсэн зохицлоор хөгжиж байгаа гэж тэрээр ярьсан байна. Сири улсын ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг түлхэн унагаах оролдлогод Барууны орныхон биш суннит засаглалтай арабын орнууд гол үүрэг гүйцэтгэж байгаа гэж тэрээр "Интерфакс" агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Арабын улсууд шиитийн засаглалтай Иран улсыг сулруулахыг хүсэж байгаа, Сири улс бол Ираны холбоотон юм гэж Караганов тайлбарласан байна. Арабын орнуудыг бодвол Барууны орныхонд Сири улсад "бүхэл бүтэн бүлгийн" өөрийн гэсэн ашиг сонирхол байгаа гэж тэрээр ярьсан байна. "Барууныхан юу хийж байгаагаа өөрсдөө ч сайн ойлгохгүй л байх шиг байна" Сири улсад ерөнхийлөгч Асадын дэглэмийг унагасан тохиолдолд "Ливид болсон гэх шиг ардчилал биш асадын дэглэмээс дор цуст дэглэм бий болно" гэж Караганов санууллаа. Төр засгийг солисноос хэн ч ашиг олохгүй гэж улс төр судлаач тэмдэглэлээ. Сири улсад төр засаг солигдсноос Израиль улс юу ч хожихгүй гэж Караганов тэмдэглэж байна. Ямар нэгэн хэмжээгээр харилцаатай байсан тогтвортой дэглэмтэй улсуудаар хүрээлэгдэж байсан Израиль улс л хөөрхийлөлтэй байдалд орно доо. Харин одоо Израиль улсын эргэн тойронд нуран унаж байгаа дэглэмийн оронд засгийн эрхэнд гарч ирж байгаа, цаашид ч гарч ирэх лалын хэт даврагч бүлэглэлүүд давамгайлсан улсууд бий болно гэж тэрээр тэмдэглэлээ.