БНАСАУ -ын удирдагч Ким Чен Ыныг хороогдсон тухай мэдээлэл Интернетад идэвхитэй таржээ. Уг мэдээлэл эхлээд  хятадын “Сина Вейбо”  микроблог дээр   гарч иржээ.  Нэгэн хэрэглэгч Хятад дахь БНАСАУ ын ЭСЯ-ны дэргэд    хойд солонгосын удирдагчийн аминд халдсан гэж бичжээ.  Хэдэн цагийн дараа энэ мэдээг интернетээс   320 гаруй мянган хэрэглэгч  татан авч, дараа нь Твиттер дээрээ  тавьсан нь хамгийн их шуугиан тарьжээ. Нөгөөтэйгүүр,  БНАСАУ- ын удирдагч Ким Чен Ыны БНХАУ-д  ирээд байгаа  тухай ямарч мэдээлэл   үгүй аж. Өмнөд Солонгосын болон Японы Бээжин дэхь сэтгүүлчид Хойд Солонгосын удирдагчийн аялалын тухай хамгийн түрүүнд мэдээлдэг юм. Тэд уг мэдээллийн үнэн бодит эсэхэд эргэлзэж байгаа ажээ.