АНУ- ын АЦН хүчин  байлдааны болон  цэргийн тээврийн онгоцнуудынхаа  Персийн булан руу хийх  нислэгийн тоог сүүлийн долоо хоногт нэмэгдүүлэв. Энэ тухай израилийн ХМХ-үүд баттай эх сурвалжаас мэдээлжээ. Тэдний  мэдээллээс үзвэл   АНУ-ын  АЦН хүчний онгоцнууд    Синайн арал  дээр нисч өнгөрөн,  цааш Саудын Арабын агаарын орон зайн Персийн булан руу  чиглэж байгаа аж. Израилийн ХМХ-үүдийн нотлож байгаагаар, АНУ болон тэдний түншүүд энэ  бүс нутагт  цэрэг болон цэргийн техникээ буулгаж ажлаа эхлээд байна. АНУ Персийн булангийн Кувейт, Бахрейн, Катар болон Арабын Нэгдсэн эмират болон Оманд нилээд хэдэн агаарын хүчний болон тэнгис, явган цэргийн томоохон   баазуудтай юм.