Саудын Арабын төлөөлөгчид баасан гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейд Сирийн асуудлаар шинэ тогтоолын төсөл өргөн барьлаа. Уг баримт бичигт тус улсад цус урсгахыг зогсоохыг шаардсан АОЛ  Орос, Хятад  улсын хориг тавьсан төлөвлөгөөний агуулгыг  ” бүрэн дүүрэн дэмжисэн” аж.  Энэ тухай Рейтер агентлаг дипломат эх сурвалжийн мэдээг иш татан уламжлав.  Саудын Арабын төсөлд мөргөлдөгч талуудыг хүчирхийллээ зогсоохыг уриалсан байгаа боловч,  Сирийн эрх баригчдыг үүнд голлон  буруутгасан ажээ. Тэднийг “удтал  хүний эрх болон  эрх чөлөө зөрчигдөж байгаад буруушааж байна. Түүнчлэн төсөлд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны Сирийн асуудлаар тусгай төлөөлөгч томилох тухай санал оржээ.Өнгөрсөн бямба гаригт буюу 2-р сарын 4-ний өдөр Орос, Хятад улс  НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр сирийн асуудлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэн хориг тавьсан юм. Москва, Бээжинд  Сирид гадаадын  хүчин  оролцож  болзошгүй “ливийн үзэгдэл” давтагдахаас   болгоомжилж  байгаа юм.