"Ливид болсон байдлыг" Сири улсад давтах юм бол олон улсын тогтвортой байдлын бусниулж, НҮБ-ын дүрмийг ганхуулж мэднэ. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров баасан гаригт ингэж мэдэгдсэн байна. Сайн сайхан амьдрал, шудрага ёсны төлөө тэмцэж байгаа бүх ард түмнүүд тэр дундаа сирийн ард түмний хүсэл зоригийг ОУ дэмжиж, хаанаас гарсан нь хамаагүй бүх төрлийн хүчирхийллийг ОУ эсэргүүцэж байна гэж тэр дахин мэдэгдсэн байна. Олон улсын хууль эрх зүйн үндсэн зарчмуудыг дагаж мөрдөхийг Москва байнга шаардаж байдаг билээ гэж Лавров хэлсэн байна. Аливаа улсын тусгаар тогтнолыг хүндэтгэх, ямарч улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг нь энэ зарчмуудад багтдаг юм гэж сайд тайлбарласан байна.