Одоо байгалийн онцгой үзэгдэл Хойд тал бөмбөрцөгт гарсан юм. Энэ сарын салхины хуваарь болон агаарын өндөр нам  даралтын харьцаа эрс зөрчигдсэн. Өнөөдөр Би-би-си радио станцаас ийм дүгнэлт хийлээ. Арктик, Исланди болон Канад, АНУ-ын хойд нутагт  одоо ер бус дулаан байна. Харин Төв, Дорнод Европт- болон Газрын Дундад тэнгис хавийн нутаг, Хойд Африкад  байгалийн эрс хувирал нөлөөлж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэв. Сүүлийн хэд хэдэн арван жилд арктикийн ба сибирийн салхи Газрын Дундад тэнгист хүрч, агаарыг эрс өөрчлөөгүй. Одоо Итали, Хойд Африкийн олон хот  цасанд дарагджээ. Бүр Сахар элсэн цөлд цас оров. Унгар,Серби,Румын улсууд  Дунай голын хөлөг онгоцны хөдөлгөөнийг дэмжихээр мөс зүсэгчийг арга буюу хэрэглэж байна. Төв,Дорнод Европын орнуудад маш хүйтэн байна. Саяхан Чех улсад Цельсийн хэмжүүгээр 39,4 хэм хүйтэн боллоо. Өрнөд Европ сибирийн салхинд нэрвэгдэв. Энэ удаагийн хүйтэн байгалийн ховор онцгой үзэгдэл юм гэж британийн цаг уурын судлаачид үзэж байна. Европт ойрын гурван долоо хоног маш хүйтэн хэвээр байж болзошгүй  гэж таамаглажээ.