Сири улсын талаар баримтлаж байгаа засгийн газрынхаа байр суурийг бүрэн дэмжиж байна гэж оросын парламентийн гишүүд нэг дуугаар мэдэгдлээ. Төрийн Думаас /ТД/ баасан гаригт баталсан "Сири улсын байдлын тухай" мэдэгдэлд талууд харилцан хүчирхийлэл үйлдлэхээс татгалзсны үндсэн дээр "сирийн дотоодын үр бүтээлтэй яриа хэлэлцээг" эхлэж сирийн асуудлыг зохицуулах байдлыг дэмжинэ гэж өгүүлсэн байна. НҮБ, тэр дундаа НҮБ-ын АЗ ямарч тохиолдролд сөргөлдөөний аль нэг талыг дэмжихгүй байх нь маш чухал гэж ТД үзэж байна. НҮБ-ын АЗ-ийн сүүлчийн тогтоолын төсөлд тэнцвэртэй бус байдал агуулагдаж байсан тэгш эрхтэй, үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийх алхамыг алдагдуулах байсан гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Барууны болон арабын хэд хэдэн орны санал болгож байгаа зүйл нь НҮБ болон Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө шал өөр зорилт тавихад хүргэх байсан гэж оросын парламент үзэж байна. 

Энэ санал санаачлагад Сири улсын улс төрийн явцыг үр дүнг урьдчилан шийдсэн байсан юм. Энэ тогтоолын төсөлд нэг талыг баримтласан хэт шаардлагуудыг тулган шаардсан ба тус улсын улс төрийн дэглэмийг солих нь "сирийн асуудлыг шийдэх зайлашгүй зүйл" мэтээр үзүүлэхийг оролдсон гэж баримт бичигт өгүүлсэн байна. Сири улсын дотоодын сөргөлдөөнд оролцож байгаа талууд хүчирхийлэлээс татгалзаж, шууд яриа хэлэлцээр хийх замаар асуудлуудыг шийдэх ажилд шуурхайлан орохыг  ОХУ-ын парламент уриалсан байна. АОЛ тус байгууллагын ажиглагчдын үйл ажиллагааг сэргээж, сөргөлдөөнд оролцож байгаа талууд хүч хэрэглэхээс татгалзаж яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг урамшуулах хэрэгтэй байна гэж депутатууд үзэж байна. Тэд мөн ливид болсон байдлыг Сири улсад давтахгүй байхыг уриаллаа. Аливаа улсын дортоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, шийдвэрт нь гаднаас нөлөөлөхийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ-ын АЗ-ийн зөвшөөрөлгүйгээр аливаа улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг шаардсан ямар ч баримт бичгийг ОУ хэзээч дэмжихгүй гэж тус мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.