Тегеран цэргээ Сири улс руу явуулах гээгүй. Сирийн хямралд гаднаас оролцохыг эсэргүүцэж байна гэж Ираны «Мехр» улсын мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Реза Могаддаси «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Тэрээр Сири улсаас Иранд хандан 15 мянган цэргээ сирийн зарим мужийн ёс журмыг сахиулахад туслах зорилгоор явуулах хүсэлт тавьсан тухай хятадын хэвлэлийг үндэслэн өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэслээс тархаасан мэдээллийг няцаав. «Миний мэдэснээр бол Ираны зэвсэгт хүчнийг Сирид явуулах ямар ч хөтөлбөрийг батлаагүй. Дамаскаас ардчилсан шинэтгэл явуулахыг Иран сайшаан дэмжиж байна. Ямар ч улсаас Сирийн дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох явдлыг буруушааж байна» гэж Ираны дээд удирдагч аятолла Хоменеи саяхан мэдэгдснийг Моглдасси дурдав. Ираны мөн байр суурь өөрчлөгдөхгүй хэвээр байна гэж тэрээр онцлов.